Барилгынхныг зөнгөөр нь орхиоч ээ

Монгол Улсын тэргүүлэгч салбарын нэг нь барилга. Тэгвэл тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг энэ салбарт 2016 оны эхний хагас жилийн байдлаар ойролцоогоор 20 мянга орчим орон сууц эзнээ хүлээж, 765 тэрбум төгрөг түгжигдээд байгаа юм. Ийм олон орон сууц эзнээ хүлээж байгаа гэсэн үг. Харамсалтай нь авах хүн байхгүй болчихсон. Дээрээс нь орон сууц борлогдоход хамгийн их нөлөөлж байсан ипотекийн зээлийн хурд саарчихлаа.
 
 Жилийн найман хувийн зээлээр орон сууц авах боломжтой, урьдчилгаагаа цуглуулчихсан, банкны шалгуурыг давах хүмүүс нь аль хэдийнэ орон сууцанд орчихсон. Жил ирэх тусам ипотекийн зээлд хамрагдаж, урьдчилгаа 30 хувиа төлөөд, банкны шалгуураа даваад хэт хөөрөгдчихсөн үнэтэй байр авах хүний тоо цөөрч байна.
 
Ядаж байхад яр гэгчээр Монголбанкнаас саяхан ипотекийн таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдчихлээ. Мөн найман хувийн зээлд зарцуулах ёстой хөрөнгө мөнгийг арилжааны банкууд өөр зорилгоор ашигласан гэсэн гомдол гарсан учир түр зогсооход хүрээд байгаа аж. Улмаар төв банк шалгалтаа хийгээд явж байна, удахгүй үр дүн нь тодорхой болох байх.
 
Засгийн газар болон БХБЯ-наас найман хувийн зээлийг ч олгоно. Таван хувийн зээлийг ч явуулна гэх маягийн юм яриад байгаа. Харин зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр нь хаана ч байгаа юм, бүү мэд. Улс орон хямарлаа, өрөө төлж дийлэхгүй нь, төсвөө чадах чинээгээр хасах ёстой, бүсээ тултал чангалья гэж байгаа энэ үед ипотекийн зээлийг санхүүжүүлэх хөрөнгө байх уу. Нөхцөл байдал нэг иймэрүү, хүндхэн л байна.
 
Нөгөө талаар Засгийн газар ямар нэг арга олоод, таван хувийн зээлийг явууллаа гэж бодьё. Гэтэл арилжааны банкуудын хүнд шалгуурыг давж гарах хүн манайд хэд үлдсэн билээ. Өнөөдөр найман хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэдэг ч арилжааны банкууд өгч байгаа бил үү. Эдийн засаг хүндэрсэн гээд олгохоосоо олгохгүй нь их байгаа. Олгосон ч дааж давшгүй их шаардлага тавьж байгаа шүү дээ. Дээрээс нь эдийн засагчид ипотекийн зээлийг зогсоох цаг болсон гэж зөвлөөд байгаа. Ийм байхад барилгын компаниуд, барилга захиалагчид төрийг харж суухын хэрэг байна уу. Ёстой нөгөө “Бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг шиг юм болох вий дээ. Түүний оронд өөрсдөө энэ хүндрэл, бэрхшээлийг давах гарц хайвал яасан юм.
 

Үнээ бууруул

 
Нэг үеэ бодвол орон сууцны ам.метрийн үнэ хямдарч байгаа гээд л байгаа. Гэвч яг начир дээрээ буурсан юм алга. Барилгын салбарынхан хямраагүй юм шиг л үнээ буулгахгүй гүрийж байна. Юун 20 мянган байр эзнээ хүлээх. Худлаа юм биш үү. Үнэхээр зарагдахгүй байгаа бэлэн орон сууц тийм их байгаа бол орон сууцны үнэ дунджаар хоёр сая руу орох ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр орон сууцны үнэ дунджаар ам.метр нь 2.4 сая төгрөг байна.
 
Гэтэл барилгын салбарын өнгөрсөн долоо хоногт чуулахдаа орон сууцны нэг ам.метрийг 900 мянган төгрөгөөр босгож байгаа гэж өөрсдөө хэлсэн байна билээ. Гэтэл зах зээл дээр хамгийн багадаа 1.2 саяаас цаашлаад 3-4 сая хүртэлх төгрөгөөр зарж байна. 1.2 сая гэдэг бол төлбөрөөр 100 хувь бэлнээр өгсөн тохиолдолд л үйлчлэх үнэ. Тэгээд хотын захын орон сууцанд шүү. Өнөөдөр шууд 40- 50 сая төгрөг гаргаад, төлбөрөөр бэлэн төлөөд байранд орчих хүн Монголд хэд билээ. Байгаа л даа, гэхдээ тэд аль хэдийн орон сууцтай болчихсон.
 
Нөгөө талаар боломжтой хүмүүс хэзээ ч хотын захад, бүх юмнаасаа хол газар байр авахгүй л байхгүй юу. Хүн бүрийн сонирхож байгаа, арай нэг төвдөө ойр орон сууцны үнэ ам.метр нь 1.8-2.0 сая төгрөг байна. За тэгээд хотын төвдөө бол дийлдэхгүй. Ийм байхад яаж бага, дунд орлоготой иргэд байранд орох хэрэгцээгээ хангаж, бэлэн болчихоод байгаа орон сууц зарагдах вэ дээ.
 

Барилгачдаас хэрэглэгч рүү

 
Өнөөдөр орон сууц авах гэж байгаа иргэд арилжааны банкнаас найман хувийн зээл авч байгаа. Олон жилийн хугацаатай, маш өндөр шалгууртай. Өнөөх зээл авахааргүй баян гэдгээ баталж байж зээл авдаг гэдэг шиг. Яахав, банкууд эрсдэлгүй л ажиллах гэдэг биз. Тэгвэл одоо тэр банкны шалгуурыг чинь давах хүн олдохоо болилоо. Тиймээс барилгын компаниуд өөрсдөө шууд хэрэглэгч рүү хандсан хөтөлбөр гаргаж, бодлого хэрэгжүүлэх цаг болсон юм биш үү.
 
Тухайлбал, “Эко констракшн” компани гэхэд гурван жилийн хугацаанд төлбөрөө хүүгүйгээр хувааж төлөх нөхцөлтэйгээр орон сууцаа борлуулж байна. Мэдээж ийм аргыг хэрэглэж байгаа компани цөөнгүй бий. Эхний ээлжинд 30 хувиа төл, тэгээд 20, 30,20 гэдэг ч юм уу. Янз бүрийн л арга хэрэглэж байна. Энэ мэт бодлогууд зарим хүмүүст тун таатай байгаа. Зарим гэдэг нь, харьцангуй орлого сайтай, сардаа 1.5-2.0 сая төгрөг өлхөн төлчих боломжтой хүмүүс гэсэн үг л дээ.
 
Тэгвэл одоо сардаа 600-700 мянган төгрөг төлчих боломжтой хүмүүс рүү хандсан бодлого хэрэгжүүлэх цаг болсон юм биш үү. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаатай хүүгүйгээр төлбөрөө төлөх нөхцөлтэй байж болно. 60-70 саяын үнэтэй 40 орчим ам.метр байрыг ийм хугацаанд хуваагаад төлчих боломжтой өрх гэр бас байж л байгаа. Цаашлаад барилгын компаниуд өөрсдөө жилийн 3-5 хувийн хүүтэй зээл өгч бас болно шүү дээ. Магадгүй урьдчилгаа нь 10 хувь байсан ч болно. Ийм зээлэнд эрсдэл гэж бараг байхгүй. Тухайн хүн зээлээ төлж дуустал байрны гэрчилгээ компанийн мэдэлд байж байх юм чинь.
 
Тэгээд ч нэгэнт орон байртай болсон хүмүүс яаж ийж байгаад сардаа хэдэн төгрөг төлөөд байж чадна. Сард 400- 500 мянган төгрөг төлөөд, байр хөлсөлж байгаа залуу гэр бүл өнөөдөр Улаанбаатараар дүүрэн байна. Тэд байр хөлсөлж дийлээд байгаа юм чинь лизингээ дарж чадалгүй л яахав. Тиймээс одоо заавал ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр баттай болохыг хүлээж суулгүй өөрсдөө гарц хайж, гарч олсон нь илүү боловсронгуй болгож, бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нь дээр юм биш үү. Хажуудаа ББСБ байгуулчихаад ажиллаж байгаа компани ч байж л байна. Хэрвээ энэ бүхэн хамаагүй гэвэл эдийн засаг сэргэтэл байраа хав дараад л байж байхаас өөр яахав.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bank 2016-09-14 09:33:01
    bank zeelee ogohgyi bna sanhyyjilt bhgyi geed hurdan arga hemjee avaache.
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-14 00:17:38
    орон сууц дэндүү их үнэтэй байна. талбай нь бага. амралт чөлөөт цаг, хүүхдийн тоглоомын талбай нь 30 хүүхэд л чөлөөтэй тоглоно, машин тавих зайгүй, агаарын урс...
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-13 12:26:50
    БХБЯ -ны хэрэг юу бнаа.Бодлого гэж юм алга.Хэдэн барилгын компаны эрх ашгийг хамгаалсан зээл ярьсан улс байх юм. Зээлийг банк санхүүгийн байгууллагууд нь мэдэг ...
    110.5.248.243
    Мэдэгдсэн Хариулах
  • хотод байр авч бга иргэдийн ихэнх 2016-09-13 09:53:31
    яг үнэндээ хотод байр авч бга иргэдийн жинхэнэ цаад эзэд нь ихэнх нь хөдөөний хүмүүс байна хөдөө хөдөөдөө бүр малчдыг шулагч наймаачингуудл бдаг юм бнлэ
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах
  • saka 2016-09-13 01:35:44
    ene man namiig hereggui gargalaa ardchilsan nam yum hiideg bsiin bn odoo tet 8 huvia ydaj bushuu yvuulaachee teneguudeee
    183.177.109.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-13 00:40:51
    Барилгын яам, төрийн бус байгууллагууд хэрэггүй. Эд өөрсөддөө ашигтай мөнгө л ярина. Барилгын салбарыг зүгээр л орхичих. Зах зээлийн жамаараа сэргээд л явчихна....
    110.5.248.243
    Мэдэгдсэн Хариулах