Энэ сарын 23-24-нд өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Стандартчилал, хэмжил зүйн газраас энэ сарын 23-24-нд шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар болно хэмээн мэдээллээ.

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Энэ жилийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 26 -ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн зуны цагийн хуваарьт шилжсэн юм.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-13 03:19:30
    ухрааж урагшлуулдагаа болимоор юм, Урд нь болоод л байдаг байсан шүү дээ,
  • холион бантан 2016-09-12 12:48:23
    зарим сайт дээр 26-нд шилжих шөнө цаг ухраана гээд л биччихсэн бсн, хөл толгой гэж бна у у ??
  • teneg 2016-09-12 11:49:20
    ingej tsagaar toglohoo volimoor yum. Hiih ajlaa olj yadsan zasgiin ajil...
  • hudal medeelel 2016-09-12 08:16:46
    boliochee 30nd shiljine gesen shtee hudlaa medeelel bna