Амиа алдсан  жуулчны хэрэгт холбогдуулан хоёр хүнийг саатуулжээ
Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-нд манай улсад  ирээд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна. Талийгаач Монголд ирээд нэг хоногийн дараа гадны нөлөөтэй амиа алдсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийв.

Тус газрын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Хандралт гэх газарт Англи улсын иргэн 53 настай Стив Нэш гэх эрэгтэй нас барсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 9-нд ирсэн. Үүн дээр аймгийн Цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч Архангай аймагт шалгаж эхэлсэн байгаа. Одоогоор уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Minii Mongol bis boljee!!! 2016-09-12 11:39:58
    Juulchidiig alsaar baih yy?ene asyydal noztoi!!!!hunii ami neheesen l bol hamgiin adgyyslag ylas ter?Bid eersdiigee zebtgeh yamarch saltag tag bolj baigaa ni te...