Ипотекийн зээл үргэлжлэн олгогдоно

Сүүлийн үед ипотекийн зээлтэй холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд тодорхой мэдээлэл авахыг хүсч байна. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон уу, цаашид зээл хэвийн олгогдох уу гэх зэрэг олон асуулт иргэдийн дунд  хүлээлт үүсгээд байгаа юм.

Энэ талаар Төв банкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа “Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоосон. Учир нь Төв банкнаас өнгөрсөн наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн. Тодруулбал, арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь гаргүй өөр дээрээ хадгалсан, зориулалтын бусаар  зарцуулж байгаа зөрчил ажиглагдсан.  Үүнтэй холбогдуулан нэгдсэн журмаар шалгалт хийсэн.  Эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын төвшинд хэлэлцэж байна. Ингээд нэгдсэн шийдэл гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдоно” гэлээ.

Түүнчлэн энэ үеэр ипотекийн таван хувийн зээлийн санхүүжилтийн талаар Төв банк байр сууриа илэрхийллээ. Төв банкны зүгээс ипотекийн таван хувийн зээлд санхүүжилт олгохгүй гэсэн байр суурьтай байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн билээ. Ингэж мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй гэж Монголбанк үзэж байгаа юм.

Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг. Тийм учраас Засгийн газар тодорхой төвшинд эх үүсвэрээ шийдэж чадвал ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын төвшинд шийдэгдэх юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-12 07:25:51
    хэдн байртай болчхоод байна учраасл наад хөдөөг дэмжсэн хууль дүрмүүд чинь жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй бна шилжилт хөдөлгнөө зогсоо зээлийн хувийг адил болго...
  • иргэн 2016-09-12 07:21:34
    ньч байр авч чадахгүй дандаа ядарсан малчдыг шулан мөлжигч хэдхэн панзчин наймаачдийгл тэтгэсэн хууль тэд чинь наад хуулийг чинь ашиглаад хөдөөч хотодч хэд хэдэ...
  • иргэн 2016-09-12 07:12:12
    түмнийг нийтэд нь хамрахгүй хөдөөний хэдхэн наймаачин панзчингуудийгл дэмжиж баяжуулсан лобиний юм болоод байгааг өөрсдөө мэдсээр байж..хөдөөний малчидл лав нэг...
  • иргэн 2016-09-12 07:05:57
    хөдөөг хөгжүүле гэсэн санаа чинь үнэн бол хөдөөнийхнийг тэтгэх биш шилжилт хөдөлгөөнөө зогсоох нь зөв хөдөөнийхнийг ивээн тэтгэсэн наад хууль дүрэмүүд чинь ард ...