Эхний найман сард 52 мянган эх амаржсан байна
Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 52509 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 52760 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс төрсөн хүүхэд 1437 буюу 2.7 хувиар, амаржсан эх 1363 буюу 2.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Энэ оны наймдугаар сард 6903 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6944 болж, өмнөх сарынхаас амаржсан эх 14 буюу 0.2 хувиар, амьд төрсөн хүүхэд 5 буюу 0.1 хувиар буурчээ.

Улсын хэмжээгээр энэ оны эхний найман сард нялхсын эндэгдэл 977 болж, өмнөх оны мөн үеийнхээс 15  буюу 19.3 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 208 буюу 21.3 хувиар өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний найман сард 57088 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11398 буюу 24.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл нэмэгдэхэд:

  • Мөөгөнцрөөр өвчлөгчид – 403 буюу 33.4 хувиар
  • Вирүст хепатитаар өвчлөгчид 202 буюу 35.3 хувиар
  • Тэмбүүгээр өвчлөгчид 1015 буюу 20.5 хувиар
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 574 буюу 17.2 хувиар
  • Сүрьеэгээр өвчлөгчид 175 буюу 5.5 хувиар буурсан хэдий ч улаан бурхан өвчнөөр өвчлөгчид 8231 буюу 37.4 хувь, гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 3905 буюу 4.5 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ оны наймдугаар сард улаанбурханаар өвчлөгчид 87 болж, өмнөх сарынхаас 302 буюу 77.6 хувиар буурчээ.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.