Ганга нуурын ус сэргэж эхэлжээ

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумын нутагт ажиллажээ. Ганга нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад нөлөөлсөн гэж аймаг, сумын мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ сарын 7-9-ийн өдрүүдэд Дарьганга сумын нутагт бороотой байсан бөгөөд есдүгээр сар гарсаар хур тунадас орж эхэлснээр нуурын ус сэргэж эхэлж байгаа аж.

Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай.  Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хашаажуулах, сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын булгийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Ганга нуурыг хамгаалахтай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож нэн даруй дараах ажлуудыг сумын ЗДТГ болон Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран хийхээр тохиролцож хийж эхлээд байна. Үүнд:

  • Ганга нуур болон тус сумын бусад булаг, нууруудын хамгаалалтын бүсийг тогтоосон Засаг даргын захирамжийг гаргуулж, даган мөрдүүлэх
  • Ганга нуурын ойр орчмын малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх
  • Нүүлгэн шилжүүлсэн малчин өрхүүдийн бэлчээрийн усан хангамжийг шийдвэрлэх

Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын саналыг /үүлэнд зориудаар нөлөөлөх, газрын генератор суурилуулах гэх мэт/ орон нутгийн удирдлагууд болон бусад холбогдох байгууллагууд руу явуулж санал солилцож байгаа аж.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хотя  2016-09-13 12:29:32
    Малчин айл орхуудийг алагчилж ялгалгуй бугдийг нь нуулгэн шилжуулээрэй, эс тэгэвээс хэрэггуй ажил болно шуу.
    139.5.218.108
    Мэдэгдсэн Хариулах
  • ррррр 2016-09-13 06:16:43
    овоошдээ
    202.179.24.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-12 10:49:26
    Denduu olon mal nuurnaas undalj baigaag boliumaar yum
    103.26.194.250
    Мэдэгдсэн Хариулах
    • а 2016-09-13 07:18:29
      Ганц мал биш ээ хүмүүс очиж орчин бохирдуулаад байна
      202.72.246.134
      Мэдэгдсэн Хариулах