“Шөнийн сүм музей”-д саатаарай

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг есдүгээр сарын 14-ний өдөр 19.00 цагт зохион байгуулах гэж байна.

Соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байна. “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” арга хэмжээг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох зорилготой.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монголд улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.
 
Тус арга хэмжээний хөтөлбөр:

18:00-19:00      Чойжин ламын сүм музей үзэх
19:00-19:10      Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа
19:10-20:20      Улсны Филармонийн Морин хуурын чуулгын тоглолт
23:00-00:00      Шөнийн музей үзэх

Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж,  цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно.
“Шөнийн сүм музей Морин хуурын чуулга” арга хэмжээний тасалбарын үнэ 40,000 төгрөг байна.
 
Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул эрхэм үйлчлүүлэгч та гутлаа тохируулж, дулаан хувцаслаж ирнэ үү.



Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Гэндэнгийн гудамж
Утас: (+976 -11) 324788, 99904252, 99026081, 88983838
www.templemuseum.mn, www.facebook.com/pages/Choijin-Lama-Temple-Museum/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.