Дундаж цалин 888 мянган төгрөг байна
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын ажиллагсдын дундаж цалин 888 мянган төгрөг байгааг дуулгалаа. Ажиллагсдын дундаж цалинг гаргахдаа тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдон аж. Өнгөрсөн сард 37.2 мянган аж ахуйн нэгжийн 576.5 мянган ажиллагч нийгмийн даатгал төлжээ. Үүнээс 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 19.7 хувийг эзэлж байгаа бол 300-500 мянган төгрөгийн цалинтай ажилтан 17.5 хувийг бүрдүүлж байна. Хамгийн их буюу 1.3 саяаас 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 4.2 хувийг эзэлж байгаа юм. Уг үзүүлэлтийг дундажлаж үзэхэд эрэгтэй хүмүүсийн дундаж цалин 934 мянга, эмэгтэй ажиллагсад 833 мянган төгрөгөөр цалинждаг гэсэн үзүүлэлт гарсан байна. Салбараар авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын байгууллагын ажилтан 2 сая 31 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилтан хамгийн бага буюу 835.6 мянган төгрөг байгаа аж.

Мөн ажилгүйдлийн албанд 131.9 мянган ажилгүй хүн бүртгэлтэй байна. Энэ нь нийт ажиллах хүчний 10.4 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн сард Ажилгүйдлийн албанд 29.9 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Ховд зэрэг аймагт ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 332-729 хүнээр буурсан. Ажилгүй иргэдийн 44.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд бүрдүүлж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.8 хувь, зарлага 1.1 их наяд төгрөг болж 92.6 тэрбум буюу 9.1 хувиар өссөн үзүүлэллтэй байгаа аж.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-12 11:52:29
    Дундаж цалин 800 000 -аас яав ч хэтрэхгүй байх ёстой.Хэрэглээгээ хараад үзээч
  • irgen 2016-09-12 10:17:16
    dundaj manai baiguullaga l 500 l b
  • zochin 2016-09-12 09:16:51
    400 000-500 000 gedeg n unen shuu. Yagaad mushigaad bna aa.
  • иргэн 2016-09-12 08:50:48
    888000 ч юу юм бэ.... яг амьдрал дээр 500000 л байгаа даа.Үнэндээ бол цалинтай л ядуучууд шүү дээ.
  • zochin  2016-09-12 08:37:52
    400 000-500000 bgaa shde . xudal medee gargach nar ajillaj bgaa yum bn da.
  • ddgdf 2016-09-12 07:54:48
    цалин аваагїй байж дундач цалин гарах уу эргїї статистикч нараа
  • иргэн 2016-09-12 07:26:47
    Гурван наймын тоотой цалинг бөө Фортунаа ах маань байхдаа яг ийм тоотой байх ёстой гэж тогтоож өгсөн юм аа
  • zochin 2016-09-12 06:50:38
    hudalaa gargadagaa bolimoor yumaa.300-600 bgaa sh dee 800 avdag chini darga nar l bh. dundaj tsalin iil baidag bol tsalin nemeech gej hen heleh yum be
  • худлаа 2016-09-12 05:53:42
    Худлаа статистик байна. Нийтээрээ дунджаар 450-580,000 төгрөгний цалин авч байхад дунджаар 888,000 байхдаа яадгийн.
  • 14 2016-09-12 05:40:28
    Насаараа төрд ажиллаад ТЗ-ээр цалинжаад 800.0 мян төг гар дээрээ авч үзээгүй байхад залуучууд 400 авч байгаа шдээ. Худлаа гаргахаа статистик болимоор бна. Худла...