Монголчуудын хэдийнэ таньдаг мэддэг болсон, байгалийн органик хаан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж ирсэн “Хаан жимс” компанийн хамт олон өнөө жил ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Өнгөрөгч амралтын өдөр тэд уламжлал ёсоор ургацын баяртаа үнэнч хэрэглэгчид мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг урин оролцуулж долоо дахь жилдээ хамтдаа баяраа тэмдэглэсэн юм.

Жил бүрийн яг өдийд ургацын баяраа тэмдэглэдэг тус компанийн хамт олон өнөө жил биднийг нэгэн шинэ бэлэгтэй угтсан юм. Тодруулбал, 16 жилийн нөр их хөдөлмөрийн үр шимийн хүчинд тэд өөрсдийн гэсэн үйлдвэрээ байгуулж, зах зээлд анхны брэнд бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болжээ. Энэхүү брэнд бүтээгдэхүүнээ тэд “Хуба Хаяа” буюу амин дэмийн охь хэмээн нэрийдсэн аж. Чацаргана жимсний хүч гэдэг юугаар ч орлуулашгүй амин дэм байдаг. Хүний биед хэрэгтэй олон ч төрлийн амин дэмийг өгдөг гэдэг.







Тэгвэл энэхүү брэнд бүтээгдэхүүнээс хамгийн чухал буюу залуужуулах, дархлаажуулах, тамиржуулах гурван төрлийн амин дэмийг хэрэглэгч олж авах боломжтой гэдгийг тус компанийн захирал Н Алтанхуяг онцолж байлаа. Өөрөө олон жил чацаргана жимсний үр шимийг судалж, хүний биед аль нь чухал вэ гэдгийг судалснаар энэхүү брэнд бүтээгдэхүүнээ гаргаж авсан баяраа өөрийн гэр бүл, ах дүү, ард иргэд, хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж буйдаа туйлаас баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Хуба Хаяа гэх энэхүү шидэт брэнд бүтээгдэхүүн монголын зах зээлд гарч эхэлснээр Хятад Солонгосын амин дэмийн, эрч хүч бэлэглэгч гэх вакуснууд зах зээлээс “арчигдаж”, үндэсний шилдэг эрч хүч бэлэглэгч ундааг хэрэглэх нь хэмээн хэрэглэж үзсэн иргэд ам сайтай байлаа.

Чацарганы баяр өнөө жил тун ч олон хүнийг хамарчээ. “Мөрөөдлийн театр”-ыг үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Баттөмөр энэхүү баярын үйл ажиллагааг хөтөлж, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг ая дуугаа өргөлөө. Мөн уламжлал ёсоор “Хаан хуур” хүүхдийн хамтлагийн уран бүтээлчид морин хуурын аялгуугаар баярыг нээж, чадаргана жимсний тухай яруу найргийн наадам, азтан шалгаруулах уралдаан тэмцээнээр үргэлжлэв. Азтан бүр тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Хуба Хаяа”-гаар шагнуулахаас гадна, жүжигчин, СТА Д.Баттөмөр шилдэг яруу найрагчаар шалгарсан бяцхан найрагчийг өөрийн хамтлагийн тоглолтыг үнэгүй үзэх урилгаар шагнасан юм.





Ирсэн зочид гийчид ч чацаргана жимсний дөрвөн төрлийн сортоос өөрт таалагдсанаа идэж, мөн түүж ирэх өвлийн амин дэмээ нөөцөлж байсан юм. Тус компани өнөө жил шинэ брэнд бүтээгдэхүүнээс гадна чацаргана жимсний чанамал үйлдвэрлэж зах зээлд гаргаж эхэлснийг дуулгахад таатай байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin ungaraas 2016-09-20 07:13:59
    hund heregtei sain saihan idee undaa hiisen bna,bayar hurgej amjilt erooe
  • ЗОЧИН 2016-09-12 06:12:42
    Алтангудасныхан хүүхэн шаадаг газар, Алтанхуяг, Монгол-Усын Сосорбарам гэсэн дуракуудын
  • li 2016-09-12 05:27:59
    хайя мана хятад үг байнаа
  • Bold  2016-09-12 05:18:24
    Za syrteishdee Manai UBS aimagt ail bolgonii gadna yynees ch ix talbaid chatcargana urgaj baigaashdee Ted zygeerl chimeegyi xuraaj avaad zax zeeld borluulj baid...
  • Зочин 2016-09-12 04:30:48
    Алтанхуяг нууц амраг Ургамалцэцэгээ тэврээд хэвтдэг амралт нь энэ биз дээ.
  • 1 2016-09-12 04:19:48
    хуба хаяа Манай Хужаа уг штээ