Хур тунадас, нойтон цас орж сэрүүснэ

Есдүгээр сарын 12-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

\ Хугацааны дунд үеэс уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орж сэрүүснэ \

Баруун аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-16-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-17нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16,18-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хөрсөн дээр 1-3 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ өдөртөө 13-18 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 12-13,17-18нд зарим газраар, 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 15-18нд Хэнтийн уулсаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-15,17-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 16-18-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 

УЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.