ТҮЦ-үүд стандартын шаардлага хангахгүй байна

НМХГ-аас Хотын Ерөнхий Менежерийн Удирдамжийн дагуу ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтанд нийт 121 ТҮЦ хамрагдсанаас 58 хувь нь зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн байршуулсан, 20 хувь нь хуучин загвартай, 30 хувь нь давхар түрээсэлдэг, 11 ТҮЦ хяналт шалгалтаас зайлсхийж хаасан, 43 хувь нь Энхтайвны өргөн чөлөөнд байрладаг, 2 буюу түүнээс дээш ТҮЦ-тэй эзэмшигч 14 байна.

Шалгалтаар ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир нөхцөлд үйл ажиллагаа явуулсан /70 %/, зориулалтын хогийн савгүй /95 %/ бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авснаас шалаар өрж овоолсон /70%/, худалдагч эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй /90 %/, кремтэй, түргэн гэмтэх, хаяг шошгын стандартын шаардлага хангахгүй, шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн /ороомог, хотдог, наполеон торт/, чанасан өндөг, цуйван, салат, хуушуур, пирожки тасалгааны температурт хадгалж худалдаалсан /85%/, тамхи хайрцгаар болон ширхэглэж худалдаалсан /90 %/, орчин тойрны 50 м хүртэлх зам талбайн угаалга, цэвэрлэгээг хийдэггүй, цас мөсийг цэвэрлэдэггүй /70 %/ зөрчил нийтлэг илэрчээ.

ТҮЦ эзэмшигчдийн Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэдээлэл хангалтгүйгээс галын болон хүнсний аюулгүй байдал алдагдах, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах, зорчих эрх зөрчигдөх нөхцөл бүрдэж байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • STANDART gej ogt baihgui shu dee 2016-09-13 02:12:33
    STANDARTAA gargaachee. Bid bieluulie
    202.179.31.179
    Мэдэгдсэн Хариулах
  • 5 2016-09-12 14:04:08
    наймаачдаа ажил хөдөлмөр хийж байна гээд их л өмөөрдөг болж. залуу насандаа хүнд хүчир хар бор гэлгүй улсдаа хүчээ өгөх хүмүүс захаар нэг хөглөрөөд л
    103.212.119.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-12 04:32:14
    Сандуй 60 тэрбумаа олж авахдаа л авна гэж иргэдийг ингэж дарамталж байгаа юм. Удахгүй ТҮЦ ажиллуулна гэж баахан авилгал өгөх болж дээ
    103.57.93.9
    Мэдэгдсэн Хариулах
  • 12 2016-09-12 02:23:28
    Энэ Монгол улс 25 жил ТҮЦ-тэй ноцолдлоо. Өөр хийх юм алга уу.
    202.9.44.35
    Мэдэгдсэн Хариулах