Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэж, мэдээлнэ
Сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болох бөгөөд санал хураалтыг автоматжуулсан системээр тоолно. Энэ дагуу сонгуулийн бэлтгэл ажлууд явагдаж эхлээд байна.  Өнөөдрийн байдлаар Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ажил явагдаж байна. Ингээд энэ сарын 13-ны дотор нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх юм байна.

Хуульд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ” гэж тусгажээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.