Паралимп 2016: Байт харваачид дөрөвдүгээр байрт шалгарлаа
"Рио 2016" Паралимп эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний хуваарь ёсоор өнгөрсөн шөнө байт харвааны холимог хосын тэмцээнд манай баг дөрөвдүгээр байр эзэллээ.

Багийн төрөлд өрсөлдсөн Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар урьдчилсан харваагаар арваннэгдүгээр  байраар гарсан бөгөөд Германыг 5:0, Польшийг 5:4-өөр хожин шөвгийн дөрөвт шалгарч үлдээд байсан юм. Ингээд мөнгөн медалийн төлөө Хятадад 6-0, хүрлийн төлөө Италид 5-1-ээр ялагдаж, дөрөвдүгээр байрт шалгарлаа. 

Мөн уржигдар 70 метрийн эрэгтэй урьдчилсан харваанд 33 тамирчнаас Д.Баатаржав 583 оноогоор 20, А.Анхбаяр 572 оноогоор 24 байранд шалгарсан юм.  Эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ 563 оноогоор 17 байрт шалгарсан байна.Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан хасагдах шат эхлэх бөгөөд Д.Баатаржав, А.Анхбаяр нар өрсөлдөнө.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.