“Тольт” сургуулийнхан спорт заал барихын тулд хүүхдийн тоглоомын талбайн газраас  хумсалсан гэв
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34-р байрны оршин суугчид болоод Тольт бүрэн дунд сургуулийн хооронд газрын маргаан үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал “Тольт” сургуулийнхан  спорт заал барихаар 34-р байрны тоглоомын талбайн газраас хумсалсан хэмээн оршин суугчид дургүйцэж байгаа юм. Ингэхдээ   нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайн газарт заал барихдаа оршин суугчдад огт мэдээлэл өгөлгүй нэг л өдөр шийдэж, баяр наадмын өдрүүдэд барилгын ажлаа эхлүүлсэнд тэд дургүйцэж буйгаа хэлсэн юм. 

Энэ талаар тус байрны оршин суугч дараах зүйлийг ярилаа. “Би энэ байранд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай байрны гаднах хүүхдийн талбайн тал хэсгийг буулгаж, спорт заалны өргөтгөл барих гэж байна. Иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч наадмын амралтын өдрүүдээр барилгын ажлаа эхэлчихсэн байсан.Одоогоор барилгын ажил нь зогссон байгаа ч  Тольт сургуулийн зүгээс барилгын ажлаа үргэлжлүүлж спорт заалаа барина гэсээр байгаа” гэлээ. 

Тэгвэл “Тольт” дунд сургуулийн захирал Д.Жаргалсайханы хэлж буйгаар спорт заал барих талбай нь хүүхдийн тоглоомын талбайтай огт давхцаагүй гэдгийг мэдэгдлээ. Улмаар "Тольт" сургуулийн эзэмшил газар нь "Наран оргил" СӨХ-ны газартай давхардаагүй хэмээн дүгнэсэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичгийг үзүүлж байсан юм. Энэ албан бичигт “17 дугаар хорооны нутагт 13 892 м2 газрыг орон сууцны орчны газрын зориулалтаар хоёр жилийн хугацаатай газар ашиглуулж газар ашиглуулах эрхийн гэрээ байгуулсан байна. Тус СӨХ-ны газрын хил зааг нь “Тольт” сургуулийн эзэмшиж буй 1660 м2 газартай ямар нэг хэмжээгээр давхардаагүй” гэжээ.

Харин оршин суугчдын зүгээс “Тольт”  сургуулийн захирлын үзүүлж буй албан бичгийг хуурамч, хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар Нийслэлийн холбогдох албаныханд хандсан байна. Гэвч тэдний зүгээс хоорондоо  тохиролц гэдэг хариу өгчээ. Ингээд оршин суугчид болоод “Тольт” сургуулийнхны  хооронд үүссэн маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна.  

“Тольт” сургуулийн хувьд энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байгаа ч  биеийн тамирын заалгүй явж ирсэн нь эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагуулдаг байжээ. Улмаар Боловсролын тухай хууль, стандартын дагуу мэргэжлийн байгууллагуудаас спорт заалтай болох  шаардлагыг  удаа дараа тавьснаар ийн спорт заалны барилгын ажил эхлүүлсэн нь газрын маргаан үүсэх үндэс болжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 34 байрны оршин суугч 2016-09-13 05:21:58
    Хийх ажилгүй ямарч ухамсаргүй хэсэг бүлэг хүмүүс эцэг эх хүүхдүүдийн хүсэн хүлээсэн залыг барихад ямарч утга учиргүй саад учируулж байгаа нь хөгийн инээдтэй.
  • zz 2016-09-12 05:43:01
    durakuudaa duugai naad zaalaa bariul yamar baar sav zochid buudal barih gej bgaa bish
  • zochin 2016-09-12 02:59:31
    Yamar ch huuhdiin talbaid oroogui.hudalaa hunees shantaachilj mungu salgah gesen humuus.bas hajuu taliin sumiin lamiin yavuulga.ulsiin surguuli bsan bol humuus ...