Орон нутгийн сонгуулиас “эмээсэн” ээлжит бус чуулган
УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Ажлын 12 хоног чуулж, товлосон хугацаандаа багтаж, тогтсон асуудлаа бүрэн хэлэлцээд өндөрлөж байна.

Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа” гэсэн юм.

Тэгвэл ээлжит бус чуулганы хамгийн гол асуудлын нэг болох төсвийн тодотголд юу тусгав. Засгийн газрын саналаас харахад, хасах танах, татвар нэмэх заалтууд зонхилоод байсан. Гэвч иргэдийн амьдрал сайнгүй, эдийн засгийн өсөлт саарсан үед Засгийн газар хүн амын орлого, хөрөнгөд татвар ногдуулах зарчим баримталсан нь цалин, орлогын өсөлтийг урамшуулан дэмжих бодлогод нийцэхгүй хэмээн үзэж буцаан татлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн яамны зүгээс энэ оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө нэлээд хатуу чанга бодлого баримтлан оруулж ирсэн. Гэвч МАН-ын 65-ын бүлэг энэ удаад Ерөнхий сайд Сангийн сайд нарын бодлогыг дэмжсэнгүй.  

Харин УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг дүгнэн хэлэхдээ “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Засгийн газраас Хувь хүний орлогын албан татварын тухай, Ашигт малтмалын тухай, Онцгой албан татварын тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Нийгмийн дааталын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг  тал бүрээс нь нухацтай хэлэлцээд, татвар нэмэх асуудлыг бодлогын хувьд дэмжих боломжгүй гэж үзлээ. Чуулганаар төсөв, эдийн засгийн боломж чадавхид нийцүүлэн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хатуу сахилга, хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын саналыг дэмжиж байгаа бөгөөд харин иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх цалин бууруулах зэрэг арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, үр өгөөжөөс хамааран зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хасах, төсөвт өртгийг 2016 оны батлагдсан түвшинд нь бууруулах зэрэг арга хэмжээг авлаа” гэлээ.

Ийнхүү орон нутгийн сонгуулийн өмнөхөн МАН-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж дээрх шийдвэр гаргав.

Засгийн газрын зүгээс оруулж ирсэн бодлогоо батлуулж чадсангүй. Иргэд болон МАН-ын бүлэг Засгийн газрын бодлогы эсэргүүцэв. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдэд МАН-ынхны хасна танана, татвар нэмнэ гэсэн бодлого хумсын чинээ ч таалагдсангүй. Иймээс МАН-ынхан одоохондоо иргэдийн итгэлийн алдахыг хүссэнгүй. Учир нь сарын дараа орон нутгийн сонгууль болно.  Орон нутгийн сонгуульд ялалтын тугаа мандуулахын тулд ээлжит бус чуулганаар бүсээ чангалах бодлогоо баталсангүй.

Магадгүй Ц.Нямдоржийн хэлснээр Орон нутгийн сонгуулийн өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулсан нь МАН-ынхны алдаа байж болох....

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-09-13 02:30:16
    Oron nutgiin songuuli bolohgui bsan bol МАН ali hediin buh tatvaraa nemeed duusgah bsan. Harj bgaarai . Oron nutag bolj duussanii daraa tatvar dahin orj irne.
    122.201.22.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-12 11:15:39
    ОРОН НУТГИЙН СОНГУУЛД АН ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ. БИД МАНГАРТСНАА ОЙЛГОСОН. ОДОО ДАХИН МАНГАРТАХГҮЙ. АМАРАА ЧИ ЯАЙЛААРАЙ. ЧИ ТЭНЭГ ЧГЭСЭН МАНГАРТСНАА ОЙЛГОЖ ЖҮЖИГ ТАВЬ...
  • Зочин 2016-09-12 01:50:58
    Болж байна аа. Ард иргэдэд дарамт болох татвар нэмээгүй байна.
  • иргэн 2016-09-12 00:40:14
    Ядаж айж ичих нүүр байгаа нь яамай даа. Цагаандаа гарсан өмнөх засаг ч арай л байсан шүү
  • Батаа 2016-09-12 00:31:30
    Орон нутгийн сонгуульд мөн МАН-д эрх мэдлийг нь өгч 4 жилийн дараа дүнгээ тавих хэрэгтэй