Паралимп 2016: Г.Цогтгэрэл зээрэнцэг шидэлтээр дахин өрсөлдөнө
Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн 15 дахь удаагийн наадам үргэлжилж байна. Тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд Монголын Үндэсний шигшээ багийн паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер Г.Цогтгэрэл оролцож байгаа билээ.
 
 Тэрбээр эхний өдөр бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгарсан. Г.Цогтгэрэл нийт найман метр 59 см түлхэж, энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Тус төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.

Тэгвэл манай тамирчин энэ сарын 15-нд зээрэнцэг шидэлтээр дахин өрсөлдөнө.Тэрбээр бэлтгэлийнхээ талаар “Рио-2016” олимпоос эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн байгаа. “Чадна” гэж өөртөө маш их итгэж байна. Тиймдээ ч өдөр бүр 20 тоннын жинтэй зээрэнцэг, бөөрөнцгөөр жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дасгал хийхдээ 5-15 кг жинтэй туухайг хойш, урагш хол зайд шидэх байдлаар бэлддэг. Эдгээр жин нь нэмсээр байгаад давтамжаараа 20 тоннын хүчний дасгал болдог юм” хэмээж байсан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-11 05:57:44
    CHI CHADNAA . UZUULEED UGUUREY , MONGOLCHUUD NI KHULEEJI NAYDAJI BAIGAA SHUU , BURKHAN URSHUUG
    103.229.122.69
    Мэдэгдсэн Хариулах