Баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар иргэдээс санал авч байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцсэн. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл  гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш  чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж,  дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв.

Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхааруулсан юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өгсөн.

Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн туршихаар төлөвлөж байна. Ингэхдээ уулзвараар хориглосон дохиогоор баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогч иргэн, тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байхаар төлөвлөжээ. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдрийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна.

Санал асуулгыг Нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn  болон www.news.mn , www.ikon.mn зэрэг мэдээллийн сайтаар, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын фэйсбүүк хуудсаар дамжуулан авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төр солиорчихож 2016-09-13 01:49:28
    Юу асуугаад бна бэ. ТӨР ажлаа хийгээч. Хойд солонгос манайх хоер л адилхан байх. Шийдвэр гаргаж чаддахгүй бол зайл. Чавгац шиг битгий маяглаад бай. Айлгүйтээд,
  • Zub 2016-09-13 01:03:42
    CHINA D BUH UULZVAR BARUUN CHULUUTEI ERGEDEG
  • MANGAR 2016-09-12 09:57:09
    Baahan hunii ami nasaar togloh ni l dutajdee.
  • huu 2016-09-12 08:57:29
    ach holbogdolgui ch yamar 1 yum oorchilj bval nugel ni horno gej boddiin bh daa ene huurnuud
  • Зочин 2016-09-12 04:51:41
    хэзээ байталаа хүнээ эхлэж гаргаад дараа нь баруун иргэж байсан юм манайхан зэрэг дайрдаг/хүүхэд гарахад хэцүү байдаг ш дээ/
  • BADAM 2016-09-12 03:33:02
    Mash zuv heregjvvl
  • Her 2016-09-11 14:54:52
    Ondor hogjiltei orond shiidsen bdag yum manaid bolno oo asiudalgui
  • saihnaa 2016-09-11 14:00:31
    haytadad ulaan gerleer baruun ergedeg yumaa
  • saihnaa 2016-09-11 13:58:22
    haytad ulaan gerleer
    27.123.214.89
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-09-11 07:08:51
    Юу ч ойлгодоггүй бүдүүлэг хүмүүс л ийм шийдвэр гаргадаг байх.
  • Батаа 2016-09-11 05:19:10
    Үүнээс өөр хийж чадах ажил алга уу наадхыг чинь ойлгохгүй нөгөө осол аваар нэмэгдэх бус уу