Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд орон сууц өгөхийг шаардав
Өчигдөр  улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиов.  Энэхүү өдрийг 21 дэхь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ өдрийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчин, нийслэлийн төр, захиргаа, олон нийтийн байгууллага, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.Цэцэг өргөх үед хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглэв. 

Тэгвэл энэ үеэр хэлмэгдэгсдийн үр хойч Засгийн газар, УИХ-аас  орон сууц өгөхийг шаардсан юм. 1922-1937 онд хэлмэгдсэн 36 мянган хүн байгаа гэдэг ч энэ нь ташаа мэдээлэл хэмээн “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа хэллээ.Тэрбээр, “Маршал Х.Чойбалсангийн өврийн дэвтэрт 56 мянган хүн баривчилсан гэсэн тэмдэглэл байдаг. Одоо нийтэд ил байгаа баримтууд бол үнэн бодитой биш. Тухайн үед Монгол Улс насанд хүрсэн эрчүүдийнхээ 20 хувийг баривчилж, 15 хувийг нь буудсан байдаг.40 мянган өрхийн бүх хөрөнгийг хурааж, бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдийг нь ажил, сургуулиас нь хөөсөн. Улс төрийн их хэлмэгдүүлэлтээс өмнө төрсөн буюу хэлмэгдүүлэлтэд эцэг, эхээ алдсан 500 гаруй хүн одоо амьд байна.

Бүгд 80 дээш настай, хамгийн бага тэтгэвэртэй хүмүүс. Тэд бүгд хамгийн бага тэтгэвэр авч байна. Зарим нь орон сууцны доод давхарт буюу фодвальд амьдарч байгаа. ОХУ, ХБНГУ, БНХАУ хэлмэгдсийн үр хүүхдүүдэд энгийн хүмүүсээс 3 дахин их хэмжээний тэтгэвэр өгдөг.Гэтэл  Монгол Улс 1998 онд батлагдсан "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай  хууль"-ийн хүрээнд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд тус бүр нэг сая төгрөг олгосон. Энэ бол нөхөн олговор бус нэг удаагийн тэтгэмж маягийн зүйл байсан. Тиймээс одоо амьд байгаа хүмүүст орон сууц олгохыг шаардаж байна” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-05-08 12:33:45
    Mini ondor obog xelmegdej shaazluulsan gesen Gebch bi Mongol ulsiig toloolj 96 ond Elbegdorjiig uuchlal guisand ni baylaj ybdag .Nadad ene xangalttai.
    103.26.194.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-09-12 06:56:46
    Яг ч ингэж бодож болохгүй л дээ. Хэлмэгдэгсдийн ихэнх нь тухайн үедээ өндөр боловсролтой, эсвэл хөрөнгөтэй аж ахуйч хүмүүс байсан. Жирийн иргэд байгаагүй.
    202.9.44.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-09-11 13:43:06
    Улсын сан хоосроод үхсэн хүнийг байтугай одоо амьд байгааг нь яая гэж байгааг ойлгохыг хүсэхгүй байгаа нь монголын дайсны үр сад гэдгийг нь хэлээд байна биш үү?...
    182.160.0.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochinm 2016-09-11 11:07:00
    oron suuts nekhej baigaa uls khvvkhdvvd ni bish shvv. jinkhene khvvkhdvvd ni nekhekhgvi baigaa
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • doogii 2016-09-11 10:33:57
    uls oron cini yadyy baihad yasan ih um szaarddag um,gol nam nahn aas neh te l helmegyylsendee
    217.99.47.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Чойжилсүрэн 2016-09-11 07:56:39
    Арга зальтай хүмүүсийн цугларал болдог болсон юм биш үү. Бүх сайд дарга нарын хүүхдүүд хэлмэгдсэн гээд одоо бүгд ардчилагч болчихсон байгаа шиг л юм.
    202.9.41.255
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-11 05:28:57
    za odoo khelmegdesiin ur khuukhed geed baigaa nukhud bolnoo . khelmegdesen khumuusiin ur khuukhed odoo barag ukheji duusaji baigaa . unen ...
    103.229.122.69
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-11 03:57:04
    тэгээдч эд хэлмэгдсэн биш алин элэнц хуланцийн юм нэхээд бх юм ичээч яг хэлмэгдсн хүмүүст нь зориулж төр жил болгонл хүндэтгэл үзүүлж бна болоошдэ одоо цэглэ
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёоноо 2016-09-11 03:45:28
    Эд тэгээд хэлмэгдэгсдийн үр хүүхэд мөн үү. Наанадаж 80 настай байх шаардлагатай ш дээ. Паартай байранд сууж байгаад л хөөгдсөн улс уу.
    202.9.41.87
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-11 03:44:47
    хамгийн бага тэтгэвр авч байгаа хүмүүс зөндөөл бгашдэ ганц та нар биш тухайн үед монгол улс хөгжхид саад болж бсан болоодл төр тэгээ блгүй гээндээч гоондооч гэж...
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-11 03:11:15
    Хаа бна тэр их монго эдийн засаг хямарсан улс ядуурсан байхад
    103.57.93.199
    Мэдэгдсэн Хариулах