Балдорж шагналын эзэн тодорлоо

2016 оны БАЛДОРЖ шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо. Тэрбээр байгаль орчны чиглэлээр олон жил цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа сэтгүүлч гэдгийг олон уншигч мэдэх байх. Байгалийн эсрэг түрэмгийлсэн хэн бүхний эсрэг байж, ард түмнийхээ дуу хоолой болдог энэ сэтгүүлч бол "Өнөөдөр" сониноос өдөлж, ниссэн уран бүтээлчдийн нэг билээ. 

Тэрбээр энэ жил "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ мэргэжил нэгтнүүдээ манлайлж, БАЛДОРЖ шагналын эзэн боллоо. "Эрхлэгчээсээ би байгаль орчны сэдвийг өвлөж авсан. Байгалиа хамгаална гэдэг сэтгэл шаардсан ажил. "Өнөөдөр"-ийнхөө 20 жилийн ойгоор энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хамгаалъя гэдэг эрхлэгчийнхээ үгийг л хэлмээр байна" гэлээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.