“Улаанбаатар түншлэл-2016” үзэсгэлэн яармаг болж байна
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэн есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж байна.  

Үзэсгэлэнд  дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид  оролцож байна. Үүнд:
 
  • хүнсний салбараас 37  аж ахуйн нэгж,
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9,
  • ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30,
  • ном бичиг хэрэгсэл 3,
  • үнэт эдлэл 3,
  • барилгын салбараас 2,
  • бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2,
  • импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16  аж ахуйн нэгж тус тус оролцож байна.

Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэн нь ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.