Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 36 сар хүртэлх болгох үүрэг өгөв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, НББСШУ-ы байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

  • Монгол Улсын эдийн засаг хямарч, төсөв санхүүгийн байдал хүндхэн үед 2016 оны төсвийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн сахилга батыг сайжруулах олон арга хэмжээг авсан. Цаашид ч эдгээр арга хэмжээг үргэжлүүлэх шаардлага бий. Олон нийтийн дунд төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэвэртээ гараад нэг удаагийн тэтгэмжээ авах ёстой иргэдэд 102 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж 2016 оны улсын төсөвт 66 тэрбум төгрөг суусан. Үндсэндээ 40 гаруй тэрбум төгрөг дутагдалтай байсан. 2016 оны улсын төсвийн тодотголоор УИХ энэ мөнгийг нэмж чадаагүй. 2016 оны төсвийн тодотголыг дагаж уг тодотгосон төсвийг яаж хэрэгжүүлэх, 2017 оны төсөвт юуг анхаарах зэрэг асуудлыг тусгасан УИХ-ын тогтоол гардаг. Энэ тогтоолд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байх хууль эрх зүйн орчныг сэргээх, боловсронгуй болгох заалтыг нэмж, Засгийн газарт өглөө. Ингэхдээ Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгч, 10 дугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар 2017 оны төсвийг боловсруулахдаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байхаар оруулж ирэх юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

  • Монгол Улсын Их Хурлаас гарч байгаа энэхүү тогтоолын хүрээнд 2016 онд тэтгэвэрт гарч байгаа нэг ч хүний эрх ашиг хөндөгдөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Монгол Улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 мянган албан хаагч байдгаас жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг. Энэхүү УИХ-ын тогтоол батлагдаж гарснаар 2016 онд болон цаашид тэтгэвэрт гарах албан хаагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг баримталлаа. 2016 оны 10 дугаар сарын 01-нээс өмнө Засгийн газар Төрийн албаны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүрээ хүн 2016-10-07 11:48:26
    нэг жилийн нэг сард тооцож 36 хүртэл сарын тэтгэмж олгодог байсныг 2016,9,1- нээс болиулсан.10,02 ноос өмнө буцаад хэвээр нь үлдээх санал оруулахыг Их Хурал нь...
  • Хүрээ хүн 2016-09-23 02:54:13
    Төрийн албан хаагчдыг давхар ажил,бизхесс эрхлэхийг нь хориглодог,байнга шахуу илүү цагаар ажиллуулдаг болохоор а 25-ййс дээш жил ажиллжёан тохиолдолд ажилласан...
  • Хүрээ хүн 2016-09-23 02:35:52
    Монголд төр гэж төрийн албан хаагчдыг нь хэлдэг юм.Төрийн нэр барьж төрөө тонодог ,хоноцын ёэтгэхүйтэй хулгайч улс төрчдөөс тэд хамаагүй өөр.
  • Zochin  2016-09-12 03:59:18
    Baiguullagiin dargiin vzemj ylanguya emnelgiin salbart ih bdag shig bgam daa
  • irgen 2016-09-12 01:55:00
    tsergiin darga sogtuu yabahad bi durgui tsetseg shig ohid nadaas tamhini gal guihad bi bur durgui
  • иргэн 2016-09-11 23:37:33
    Энхамгалан нэгтэй Манжийн хаан байсан байхаа
  • BOLD 2016-09-11 11:37:52
    Орон нутгийн Сонгуулийн өмнөх хуурамч амлалт уу
  • thereg 2016-09-11 07:55:18
    36 sar bvh turiin alba haagchid avah heregtei ted ugluu, oiroi ajliin tsagtai tushaalar gadaa huduu ywaj bdag busadtai adil durtai tsagtaa ajillaj bdaggvi shv...
  • иргэн 2016-09-11 05:10:38
    Энэ тэтгэмжийг бүрмөсөн байхгүй болгох хэрэгтэй. Авилгачид нэг халамж байхгүй болохоор үнэн айх юм даа. Нөгөө нь тархины тураалтангууд нь сонгохоо болино гээд
  • Зочин 2016-09-11 01:57:40
    Бүү итгэ итгэвэл сөннө
  • zochin 2016-09-10 17:26:15
    oron hutgiin songuuli boloh geed argaa barj bgaa bololtoi ingej amlachihaad daraa ni hasdag jimhene hoyr hulhi zeregtseed zogschihson hulhidah gej bgaa ni
  • Zochin 2016-09-10 12:54:18
    ÓÈÕ-ûí òºñâèéí áàéíãûí õîðîîíû äàðãà, ÍÁÁÑØÓ- û áàéíãûí õîðîîíû äàðãà õî¸ð õóó÷èí ãèø¿¿
  • Улс төрчид мөнгөө өг 2016-09-10 11:44:30
    улсын э/з-ийн доройтолд ард түмэн ямарч буруу байхгүй төрийг хамгийн удаан барьсан МАН түүний бизнесчид дараа нь МАХН АН намын бизнесүүд хариуц
  • Songuuli 2016-09-10 10:29:21
    Songuuli..kkk Bayrlalaaa hereggyieee
  • Сүхбаатар 2016-09-10 07:35:11
    Ингээд бүх гаргасан саналаа буцаагаад хэвээр нь байлгах байсан юм бол яах гэж анх ийм яриа гаргасан юм бэ. Хүмүүсийг дургүйцэх нь үү, үгүй юу гэж үзсэн юм уу.
  • зочин 2016-09-10 06:35:51
    тэтгэмж бтугай заримд нь цалнтай ажилч олдохгүй бхад юун тэтгэмж цагдаа онцгой 2с бусдыг нь хас тэгэдч бусад нь энэ 2 шиг тийм хариуцлагатай бдгүй шдэ
  • иргэн 2016-09-10 06:13:21
    онцгой байдал, цагдаа 2-ийг хэвээр нь үлдээсэн нь дээр гэж бодож бна амь нас нь хутганы ирэн дээрл явдаг хүмүүс шү хөөрхий цэргийг ч гэсэн хас одооны цэрэг өөр
  • pp 2016-09-10 05:07:22
    tolgoidoo orson bvhnee amlaad bai gej ta narig sohgoson um ba l daa
  • Зочин 2016-09-10 04:11:08
    Газар дээрээ хэд хэд хувирсан ёстой толгойгүй хүмүүс байна да. Орон нутгийн сонгууль болох гээд түр аргацааж бх гэж 36 хүртэл юм чинь 1 сар л болно гэнэ дэ. к...
  • cudabo 2016-09-10 04:00:22
    Иймэрхүү ард иргэдийн толгойг эргүүлсэн,дараа нь бултаж,займруулах зүйлд энэ нам сайн болохоор 4 жил цонхны цаанаас чихэр долооцгоо!Та бүхний хийсэн сонголт .
  • !!! 2016-09-10 03:34:44
    36 хүртэл гэдэг чинь 1 сарь 2 сарь 3 сар .... 10 сар, 36 сар ч байж болно гэсэн уг тухайн байгууллагын даргын узэмжээр л гэсэн уг дээ !
  • B-zorig 2016-09-10 03:08:54
    " 36 хүртэлх сар " = " 36 -с хэтрэхгүй сар "
  • ыыы 2016-09-10 02:47:33
    ойлгомжгүй юм ярих юм аа тэгээд сая яах гэж хассан юм бэ Орон нутгийн Сонгуулийн өмнөх хуурамч амлалт уу