Тахарын албаны алба хаагчдийн өмсөх хувцасыг танилцууллаа
  УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон Хууль зүйн байнгын хорооны албаны ажилтнууд өнөөдөр Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тахарын Ерөнхий газар нь энэ сарын 7-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж буй.
Тус албаныхан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахад дэмжлэг үзүүлэхийг Хууль зүйн байнгын хорооны даргаас хүслээ. Энэ хууль батлагдсанаар албан хаагчдын цалингийн нэмэгдэл тодорхой болохоос гадна галт зэвсэг, тусгай хэрэгсэл худалдан авах, хэрэглэх эрх зүй бүрдэхээс гадна алба хаагчдын нийгмийн баталгаа хангагдах юм байна. Мөн Хууль сахиулах төрийн тусгай байгууллага бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах байрны асуудал хүндрэлтэй байгаа. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тойрог, хэсгийн ажилтнууд тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын байранд байрлах зэрэг хүндрэлтэй асуудал буйг Хууль зүйн байнгын хорооны даргад танилцуулав. Мөн Төрийн албаны тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу батлан хамгааалах болон хууль сахиулах байгууллагаас шилжин ирж байгаа албан хаагчдын асуудлыг шийдэх шаардлага тулгарч буй юм байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, Тахарын алба нь шинэ тутам байгуулагдсан ч үндэс сууриа зөв тавьж, ажил нь хэвийн, сайн үргэлжилж байна. Цаашид Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулах хэрэгтэй юм байна. Би энэ тухай Хууль зүйн байнгын хорооны гишүүддээ танилцуулж ойлгуулна хэмээн хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад Тахарын албаны алба хаагчдийн өмсөх хувцасыг танилцууллаа. Энэхүү хувцас нь биед эвтэйхэн, алба хаагчдын аюулгүй байдлыг хангасан байхаар загварыг нь гаргажээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-07 08:38:21
    Төрийн албадыг нэмэх биш хасвал л улс орны ирээдүйд хэрэгтэй дээ. Ядаж иргэдээ бага дарамтлана шүү дээ.