Баруун аймгуудад маргааш цахилгаан хязгаарлана

Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас импортоор гэрэл цахилгаан авч эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг билээ.

Хэрэглэгчдийг найдвартай гэрэл цахилгаанаар хангахын тулд ОХУ-аас хавар, намрын нэг өдөр гэрэл цахилгааныг хязгаарлаж, засвар үйлчилгээ хийдэг юм. Энэ дагуу маргааш өглөө 07:00-22:00 цаг хүртэл баруун гурван аймгийн гэрэл цахилгааныг хязгаарлахаар болсон байна.

Энэ хугацаанд тус аймгууд Дөргөний цахилгаан станцаас хязгаартай гэрэл цахилгаан авч Нэгдсэн эмнэлэг, шуудан холбоо, захиргаа зэрэг онцгой албан газруудаа эрчим хүчээр хангах аж.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.