Ой, хээрийн түймэр унтраах орчин үеийн автомашинтай боллоо
Онцгой байдлын албаны хүч хэрэгсэл, чадавхийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулах нэгэн үйл явдал өнөөдөр ОБЕГ-т  боллоо.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах 6 ширхэг автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг техник, багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгсөн юм.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Шин Хай Мин нар оролцож буцалтгүй тусламжаар олгож буй ой, хээрийн түймэр унтраах  автомашин, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авах баримт бичигт  зурлаа.

2015 онд улсын хэмжээнд 5426 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 198 хүн нас барж амь насаа алдсан бол Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 3194 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож 161 хүн нас барсан. Онцгой байдлын албаны албан хаагчид 2016 онд 545 хүний амь насыг авран хамгаалжээ.

Ой, хээрийн түймэр унтраах туулах чадвар бүхий 21 тонны усны багтаамжтай,  гал унтраах орчин үеийн эдгээр автомашиныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч түлхүүрийг гардуулсан бол  дагалдах зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй багаж хэрэгсэл төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад хуваарилагдан очиж байгаа юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ........ 2016-09-09 08:30:43
    уул руу гарч чадах уу? гинжит биш л байна лээ. дугуйт бол ууланд гарахгүй .
    202.179.23.114
    Мэдэгдсэн Хариулах