Д.Хаянхярваа: Монголын эдийн засгийг туйлын хүнд нөхцөл байдалд оруулсан байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр төсвийн тодотголын асуудлаарх УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа уншиж танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримт аль аль нь нотолж байна. Монголын эдийн засгийг туйлын хүнд нөхцөл байдалд оруулсан байна. Зарим судлаачид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1990-1992 оны шилжилтийн хүнд түвшинтэй зүйрлэж үр дагавар нь 10-15 жил үргэлжилнэ гэж дүгнэж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас илүү хүнд байна. 2016 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.4% буюу 940.5 тэрбум төгрөг байхаар баталсан ч бодит байдал дээр ДНБ-ий 18,2 хувь буюу 4,4 их наяд төгрөгт хүрэхээр болсон нь аюулын харанга дэлдэж байна. Ийнхүү алдагдал огцом нэмэгдэхэд улстөрийн сонгуулийг угтаж хууль бусаар их хэмжээний зарлага гаргасан хариуцлагагүй үйлдэл нь томоохон нөлөө үзүүлжээ. Тухайлбал, "Сайн хашаа", "Сайн малчин", "Сайн хувьцаа", "Сайн оюутан" хөтөлбөр нэрээр 1 их наяд 135,0 тэрбум төгрөгийг баталж 553,8 тэрбумыг олгосон байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хязгаарыг 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар баталсан боловч энэ үзүүлэлт өнөөдөр ДНБ-ий 88 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, өрийн хямрал бодитоор нүүрлэж  ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого гадаад, дотоод зээл, бонд түүний хүүг төлж чадахааргүй хэмжээнд хүрэхээр байна.

Төсвийн орлогыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулахад цалин хасч, татварын хувь хэмжээг нэмэгдүүлгүйгээр төсвийн зөв эх үүсвэр, боломжуудыг эрэлхийлэх шаардлагатай байна. Тухайлбал,
  1. Экспортыг нэмэгдүүлэх замаар валютын орох урсгалыг сайжруулах,
  • Нүүрсний экспортыг бодлогоор нэмэгдүүлэх,
  • Томоохон төсөл хөтөлбөрүүүдийг эрчимжүүлэх
  1. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр
  • Татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх,
  • Татварын мэдээллийн систем болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг бүртгэлжүүлэх системийг боловсронгуй болгох,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловсронгүй болгох
  1. Төсвийн сахилга бат хариуцлагыг сайжруулж, тэвчиж болох үр ашиггүй зардлуудыг бууруулах,
  2. Төрийн болон төрийн өмч давамгайлсан ААН-үүдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, удирдлагын зардлыг үр дүнтэй холбодог болгох,
  3. Гадаад дотоод зээл, бондын зарцуулалтын үр ашгийг үнэлж, өрийн менежментийг боловсронгүй болгох,
  4. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ЖДҮ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх
  • Бизнес эрхлэлтийг бүхий л талаар дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээ авах
  • Хөрөнгө оруулалтыг дэмжсэн зээлийн эх үүсвэрийг бий болгох,
  • Малчдын орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах,  
  • Байнга нөхөн төлжиж байдаг байгалийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг өргөжүүлэх, экспортыг дэмжих зэрэг эдийн засгийн хямралыг сөрсөн, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авч иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихийн сацуу төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ” гэв.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-09-12 00:08:56
    Chinii uuriin chini balag belen mungu taraaj gatch irseneeree ter uriig tul
  • Зочин 2016-09-11 02:45:26
    Торгуулиар хямралыг давах юм гэнэ, УИХ-ын хуралдаа суудаггүй гишүүдийг эхлээд торго, үгүйдээ тасалсан цагаар нь цалинг нь хасаачээ
  • Lalariin ardchilsan luibarchid?... 2016-09-09 11:05:38
    Lalariin ardchilsan toriin gemt heregtnyyd Mongol ylasiig syiryylej zebhen hybian bodoj 100 naslah yum sig ikhe menge gartaan oryylaj tor nereer eersdeen heljje...
  • hehe 2016-09-09 07:11:06
    zygeer l ajlaa hii!!!! gomdoh lalartah tsag dussan
  • Zochin 2016-09-09 06:48:01
    Mergejiliin heruulch amaa tat. Chinii ugend itgeh hun Mongold hovor shuu...
  • МАН 2016-09-09 06:24:50
    Гаднаас зээл авч тарааж хямралын үүдийг нээсэн мангар Хаянхярваа гоншигнох хэрэггүй.
  • МАН 2016-09-09 06:16:15
    Энэ хямралд хамгийн түрүүнд МАН буруутай. Энэ нам 100 шахам жил төр барьчихаад ганц олигтой хөтөлбөр хэрэгжүүлж үзээгүй, чадаагүй.
  • Зочин 2016-09-09 06:14:30
    Танай намын "ТЭРБУМТАНГУУД" хөрөнгө оруулах байлгүй дараа нь 2 нугалж авах биз?хэний мөнгөөр дарханаас яаж гарсан"Чалко" гээд их бий дээ?
  • Зочин 2016-09-09 06:06:40
    Хонгор энэ хүнд хамаагүй байхаа, АН арай дэндүү дураараа тайлан тооцоо байгаагүй БАЙХАА, хүн болгон кармалж яваад үрээд байсан юм биш үү? кккк
  • зочин 2016-09-09 05:57:59
    Чи Хонгорыг хордуулаад 2012 онд мөнгө тарааж гарсан санагдана. Харин санхүүгийн хувьд бол гайгүй байгаа та нар хувийн компаниудынхаа зээлийг дарахаар яриаад бна...
  • Zochin  2016-09-09 05:38:57
    Ene nuhur 12 onii songuuliar darhanii ahmaduudad hichneen mungu taraasnaa martsiin bhdaa uuriiguu hetsee
  • Баяр 2016-09-09 04:40:55
    МАН жолоочийн аптек шалгаж торгохоос илүүг хийж чадах уу?
  • зочин 2016-09-09 04:37:18
    чи ч чадахгүй АН монголыг туйлдуулсан
  • Баяр 2016-09-09 04:34:45
    Гоншигнож дуусаагүй юу? Чадахгүй бол зайгаа тавиад өгчихөөч. Залхаж гүйцлээ. Чадах улсууд зөндөө байна