Өсвөрийн жүдочид  хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ
Энэтхэгийн Шинэ Дэли хотноо болж буй Азийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

Тодруулбал, охидын 44 кг-ын жинд Боржин дэвжээний Б.Бүрнээбаяр, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Л.Сосорбарам нар алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн 55 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медаль хүртжээ.

Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдах бөгөөд хөвгүүдийн -90 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл, +90 кг-д Б.Мандалбат нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • agyy esberiin juda chid?.... 2016-09-09 10:47:49
    Minii dyy nar ireedyin ni haragdlaa!!!Ta nar l olimpoos yum dyylgana syy!!!amjilt!!!