Наймдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”
Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны наймдугаар сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн наймдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас ямар нэгэн өөрчлөлт гараагүйг харуулж байгаа юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны наймдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 9.2 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
  Ерөнхий Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 1.5% 14.1% -7.1%
Өмнөх сартай харьцуулахад 0.0% -0.7% -0.07%
Оны эхэнтэй харьцуулахад -3.8% -4.2% -5.7%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -9.2% -7.1% -11.9%
 


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4908 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
 
Монголбанк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-09-09 07:11:11
    8 хувийн ипотекийг зогсоовол 1м2-ын үнэ 1 сая төгрөг болно. Зээлтэй барилгынхан уралдаад хямд зарахгүй бол өөрсдийнхөө эхэлж оруулсан хэдийг банкинд хураалгана....
  • Батаа 2016-09-09 07:00:19
    Одоо байр барихаа жаахан харзанахгүй бол эрсдэл үүснэ шүү энэ нь эргээд банк санхүүгийн гүн хямрал үүснэ
  • иргэн 2016-09-09 06:29:24
    Доорх хүнд өгөх зөвлөгөө.Барилгын борлуулалт дээгүүр мөнгөө шуудайнд хийгээд / тэгээд шууд харуулаад байраа хэдэд өгөх вэ гэхлээр шууд үнээ 50 хувь буулгана
  • Иргэн 2016-09-09 05:47:20
    Хурдан 8% зогсоогоосой байр авмаар байна. Бараг цуглуулсан 30% хувийн урьдчилгаагаараа 2 өрөө байр авчих байхдаа.
  • buur buuna 2016-09-09 04:01:05
    8 huvi zogsvol tegeel buur shaldaa buuna bh da