Залуу хөлбөмбөгчид Унгар улсад суралцана
Шилдэг залуу  хөлбөмбөгчид  Унгарын алдарт Бушкаш академид жилийн хугацаатай, үнэ төлбөргүйгээр суралцахаар боллоо. Тус академид суралцах дөрвөн хүүхдийг тодруулах сонгон шалгаруулалт 15, 16, 17, 19 хүртэлх дөрвөн насны ангилалын дагуу өнгөрсөн сард явагдсан. Шалгаруулалтын дүн гарахад “Хараацай” багийн Б.Амгаланбат /U15/ дээд лигийн “Хоромхон”-ы гарааны тоглогч Г.Ганбаяр (U-16), “Улаанбаатар” клубын О.Хантэнгэр (U17), Нэгдүгээр лигийн “Бешикташ” багт тоглодог Д.Тэмүүлэн (19) нар ховорхон тохиох боломжийн эзэд болсон. Эдгээр тоглогчид бүгд өөрсдийн насандаа шилдэгт тооцогддог төдийгүй бага залуу насандаа дээд лигийн тэмцээнд өрсөлдсөн авъяаслаг тамирчид юм. 

Б.Амгаланбат 2015 онд 14 хүртэлх насны шигшээ багт тоглосон төвийн хамгаалагч бол Г.Ганбаяр улсын аварга, лигийн тэмцээнд оролцож олон олон медаль, шилдэгийн шагналыг хүртэж байсан. Ердөө сүүлийн хоёр жилийн дотор хөлбөмбөгийн авъяасаараа олны анхааралд өртөн “Улаанбаатар” клубын бүрэлдэхүүнд багтаж чадсан О.Хантэнгэр 17 настануудаас шалгарсан. Харин хамгийн том нас болох 19 хүртэлх насны хамгийн шилдэг нь “Бразил” хочит Д.Тэмүүлэн байлаа. Тэрбээр “Монголын Тэмүүлэл” клубын хамтаар олон олон тэмцээнд оролцож медаль хүртэхийн зэрэгцээ өөрийн хувийн ур чадвараараа үеийнхэнээсээ ялгардаг. 

Хилийн чандад суралцахаар болсон хөлбөмбөгчид  зорьсон газартаа сайн суралцах юм бол Испанийн алдарт “Реал Мадрид”-ын академируу ч шилжих боломжтой. Урьд өмнө нь манай хөлбөмбөгчдөөс гадаадын улсруу хөлбөмбөгийн академид суралцахаар ийм урт хугацаагаатай явсан тохиолдол байхгүйн дээр цаашид илүү олон тоглогч явуулах талаар “Пушкашийн академи”-тай ярилцаж байгаа аж. Анхны “Дөрвөл”-ийг үдэх арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт МХБХ-ны байранд болно. Тус арга хэмжээнд МХБХ-ны удирдлагуудаас гадна Унгар улсын бүрэн эрхэт элчин сайд Акош Мадари өөрийн биеэр оролцох юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.