Ц.Элбэгдорж: Шилэн дансны хуулийг Тангуд шиг өглөө бүр санаж бай
2014 оны УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр буюу долдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”ны тухай хуулийг баталсан билээ. Энэ хууль батлагдан гарснаар төрийн байгууллагуудын  өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй болох тухай албаныха тайлбар өгч байв. Ингэснээр татвар төлөгчид бидний мөнгийг хэн, юунд, хэрхэн зарцуулж байгааг шилэн дансны хуулийн дагуу мэдэх боломж бүрдсэн.

Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулиа батлагдсаны дараа “Шилэн дансны хуулийг Тангуд шиг өглөө бүр санаж бай. Шилэн данс бол монгол төрийн уламжлал. Чингисийн Монголын үед ч гэсэн төрийн мөнгийг завшсан ноёд, түшмэлийг ажлаас нь халж, ял шийтгэл ногдуулдаг байсан. Тийм учраас Монгол төр уламжалаа сэргээж байгаа болохоос биш шинэ зүйл хийж байгаа юм биш. Төсөв байгууллагын үйл ажиллагаа яг л шилэн стакан шиг тунгалаг байх ёстой” хэмээн мэдэгдэж байв.

Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш  шилэн дансны хөтлөлтөд хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд мэдээлэл хүргэж ирсэн хүний нэг бол одоогийн Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цогтгэрэл. Түүнийг цахим сүлжээнд “Шилэн Цогоо” гэдгээр бүгд мэддэг.

Харин тэрбээр дэд сайд болсноосоо Шилэн дансны хөтлөлтөд хяналт тавих ажилдаа цаг гаргах нь ховор болсон.
Тэгвэл сүүлийн үед сэтгүүлч Н.Урантогтох шилэн дансны хөтлөлтөд анхаарал хандуулж, УИХ-ын гишүүд төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон нийтэд хүргэх болсон.

Харин сэтгүүлч Н.Урантогтох өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Шилэн дансны мэдээллийг засварласан, устгасан, хөтлөлт хийхгүй байгаа УИХ-ын тамгын газар, түүний ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хариуцлага тооцуулах болно” хэмээн бичсэн байх.

Ийнхүү сүр дуулиантайгаар батлагдаж гарсан “Шилэн данс”-ны тухай хууль хэрэгжиж эхлээд жил хагасын нүүр үзэлгүй “гууль” болон замхарч эхэллээ.

УИХ-ын Шилэн дансны мэдээллийг засварласан, устгасан, хөтлөлт хийхгүй байгаа гэх мэдээлэл гарах зуур Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлэхийг сануулсаар байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Uhaan 2016-09-10 03:37:06
    Erunhiilugch hun yun Tangud gej yariuad bna aa ter ueiin Chingis tei zuirleh gej muruuduu yu, hamaagui yum yarij uls turiin asuudal gej meddeggyui uym baihdaa ...
    103.229.123.196
    Мэдэгдсэн Хариулах
  • БББ 2016-09-10 02:31:12
    элбэгдорж өөрөө шилэн байж чадах уу?!
    202.70.46.224
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-09 06:48:57
    шилэн цогоо гэж бөгс ухаж дээшээ гарсан гарын залгамж уу ардын нам ч ийм залуучуудаар дүүрээд сүйрлийн эхлэлээ тавьж байгаан байна даа
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-09 06:41:54
    энэ урантогтох зайлуул дэд сайд болох гээд зүтгээд байгаан байх даа
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-09 05:44:07
    hen be
    124.158.126.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-09 04:02:56
    Тангуд гэж хэн юм бэ?
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-09 04:02:00
    Jujigchin....
    103.57.95.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-09 03:14:34
    Монголын хууль 3 хоног гэж мэдэх үү Хятад, Америкийн гар хөл бологчид оо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ө 2016-09-09 02:36:06
    шилэн засгийн өрдонтой болё. загас наадуулдаг гишүүд ил харагддаг тийм газар шүү.
    202.179.23.114
    Мэдэгдсэн Хариулах