Ханиад томуу, улаанбурханы өвчлөл нэмэгдэх хандлагатай байна
Улсын хэмжээнд 26 төрлийн 54 мянга 176 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 мянга 284 тохиолдлоор буюу 10 мянган хүн амд тохиолдох өвчлөл 32.4-өөр өссөн байна. 

Зуны улиралд амьсгалын замын өвчлөл намжмал байдалд орсон хэдий ч хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын нягтрал нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн улирал эхлэхтэй холбоотойгоор улаанбурхан, томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэн, улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн хачигаар халдварладаг өвчнүүд, тарваган тахал, боом, галзуу, зоонозын халдварт өвчний эрсдэл, хүний кроновирусын халдвар, зика вирусын халдвар, поли вирусаас үүдэлтэй поливилит зэрэг өвчлөл сэргэн тархах, бусад улсаас зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байгаа аж. 

Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолын дархлаажуулалтад хугацаанд нь бүрэн хамрагдаж, биеийн дархлаагаа сайжруулан, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өа 2016-09-09 02:09:26
    цэцэрлэг өвчин түгээх эх үүсвэр болоод байна. хяналттай байлгамаар байна
  • Зочин 2016-09-09 01:54:37
    Амин дэмээр баялаг байтугай хоногийн хоолгүй нь олон байгаа шүү, улаанбурхангйүй болсон гэж дэлхийг хуурч байхаар үнэнээ хэлээд тусламж гуйлдаа