Эрэгтэй шатарчид Узбекстаны хүчтэй багийг хожлоо

Дэлхийн шатрын 42 дугаар олимпиад Азербайжан улсын Баку хотноо үргэлжлэн явагдаж байна. Шатрын хамгийн том тэмцээн болох тус олимпиадад өрсөлдөж буй Монголын эрэгтэй шатарчид зургадугаар тойрогтоо Узбекстаны хүчтэй багийг 2.5:1.5-ээр хожлоо. Тус өрөгт ОУМ Г.Мөнхгал, Их мастер Б.Гүндаваа, Их мастер Ц.Батчулуун нар тэнцэж багийн ялалтын нэг оноог ДШХМ С.Билгүүн авчиржээ.

Харин эмэгтэй шатарчдын хувьд Монтенегро улсын багийг 3:1-ээр ялсан байна. Эл өрөгт Их мастер Д.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Олон улсын мастер У.Лхамсүрэн нар өрсөлдөгчөө ялж, гавьяат тамирчин, Их мастер Т.Батчимэг дийлджээ.

Сонирхуулахад, Олимпиадад оролцож байгаа манай шатарчдаас зургаан өргийн дараахь байдлаар хамгийн олон оноог Эмэгтэй их мастер А.Энхтуул аваад байна.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.