Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан ГХЯ-ны байранд болно. Чуулга уулзалтанд хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.

10:00 цагт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт болно.

10:00 цагт: “ХАППИ ВЕРИТАС” оношлогооны төвд МУГТ Г.Мандахнаранд Бразилийн Рио-де Жанейро хотноо болсон зуны олимпд амжилттай оролцсонд баяр хүргэж тус оношлогооны төвөөр насан туршдаа эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгох арга хэмжээ болох гэж байна.  Байршил : Гуравдугаар эмнэлгийн дэргэд “ХАППИ ВЕРИТАС” оношлогооны төв

10:30 цагт: Иргэний танхимд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХӨРС, БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТУХАЙ ЗАРЛИГИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.

11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно.

11:00 цагт: Дуурь Бүжийн Эрдмийн театрын байранд УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт болно.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.