Р.Отгонтулга: НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг  2017 оны нэгдүгээр улиралд багтааж олгоно
 Долоодугаар сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн сугалаагаар нийт 6 813 азтан тодорч, өчигдөр супер азтанууд шагналаа гардан авлаа. Энэ удаад 20 мянган төгрөгийг 6157, 100 мянган төгрөгийг 594, 500 мянган төгрөгийг 58, 4 сая төгрөгийг 4 хүн  хожсон байна.  Энэ үеэр Гааль татварын Мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулгаас зарим асуултад хариулт авлаа.

 -Сугалаанд оролцох иргэдийн идэвх хэр байна? Одоогоор хэдэн төгрөгийг сугалааны хонжворт олгоод байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын урамшууллыг 41764 цэгээс хэвлэж байгаа. Сүүлийн хоёр сарын дотор баримт хэвлэж байгаа цэг маань 2000 орчмоор нэмэгдсэн. Бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 819 мянган хүн болж,  200 мянгаар нэмэгдсэн. Иргэдийн идэвх улам нэмэгдэж байна. Нэмэгдэж байгаа бас нэг шалтгаан бол иргэд мессежээр баримтаа бүртгүүлдэг болсон. Бүртгэлгүй иргэдэд мессеж явуулсан тохиолдолд автоматаар бүртгэж байгаа.  Өнөөдрийн байдлаар иргэд 20.7 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болсон байна. Мөн 2.2 тэрбум төгрөгийг иргэд сугалааны хонжвор хэлбэрээр аваад байна. Сугалаанд хожсоноос хойш 20 хоногийн дотор бүртгүүлсэн данс руу мөнгийг шилжүүлэх журамтай. Энэ журмын дагуу иргэд мөнгөө авч байгаа. Сугалаанд хожсон иргэд дансны мэдээллийг дахин шалгаж баталгаажуулах шаардлагатай.

 -Сугалааны хонжвор 20 хоногийн дотор дансанд орно гэлээ. Бага мөнгөн дүнтэй хонжвор дансанд оролгүй их уддаг?

 -Иргэд ebarimt.mn сайтад орж, дансаа заавал баталгаажуулах ёстой. Үүний дараа хонжвор нь шууд орно.

 -Хоёр хувийн буцаан олголтыг яаж өгөх вэ?

 -НӨАТ-ын хуульд 2017 оны нэгдүгээр улиралд багтааж, иргэдийн мөнгийг өгнө гэсэн заалт бий. Хуулийн дагуу буцаан олголтыг өгнө. Бид ирэх сард иргэдэд хоёр хувийн буцаан олголтыг хэрхэн авах талаар зөвлөгөө зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгнө.

-НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар?

-Одоогийн байдлаар хуултд өөрчлөлт оруулах асуудал яригдаагүй. Хууль өөрчлөхөд судалгаа хийж ажлын хэсэг байгуулагдах ёстой. Өнөөдрийн байдлаар хууль өөрчлөхтэй холбогдсон ажлын хэсэг гараагүй байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль 2017 оны эхний улиралдаа хүчин төгөлдөр хэрэгжиж, иргэд буцаан олголтоо авна.

 -Орлогоос давсан зарлага гарна гэдгээс үүдэж иргэдийн идэвх суларсан уу?

 -Идэвх суларч байгаа гол асуудал нь зарим аж ахуйн нэгжүүдээс шалтгаалж байна. Сүлжээ тасарсан,  баримт өгөх боломжгүй гэж баримт хэвлэхгүй байгаа тохиолдлууд гарч байна. Харин иргэдэд хоёр хувийн буцаалтаа авах сонирхол нь хэвээр байна. Орлогоос давсан зарлага гаргах боломжгүйгээр системийг загварчилсан учраас ийм асуудал үүсэхгүй.

 -Баримт өгөхгүй байгаа цэгүүдийг хэрхэн мэдээлэх вэ?

 -Иргэд 1800-1288 гэсэн дугаарын утсанд мэдээлж болно. Мэдээллийн дагуу татварын байгууллага зохих арга хэмжээг авна.  

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-07 10:46:02
    Бүх үйлчилгээгээ бар кодтой сугалааны дугаартай талонтой болгооч... Ихэнх нь тийм талон өгөхгүй байна. Бар кодгүй талон л өгдөг. Тэр хүмүүс нь хохироод,
    49.0.204.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-20 06:59:25
    Barimt vgehgvi bna shalgaltaa erchimjvvleechee ajilgvi tatbariinhaan
    202.179.23.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-09-11 02:03:01
    Мэдээллийн технологийн албаны хүмүүс буцаан олголтын мөнгийг шийддэг болчихсон юм уу мэдмээр л юм байна хө
    202.9.44.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-10 03:43:44
    Khudaldan avalt khiisen yniin dyntei kharitsuulakhad madh baga butsaan olgolt ordog n yamar uchirtai um be.
    103.229.121.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-09-09 06:54:43
    Чи одоояах гэж худлаа ярьдаг юм Хаа байсан 6,7 сарын мөнгө ороогүй байна ТЕГ-ын 326388 гэсэн утсан дээр ярдаг нохой шиг харьцаатай нэг хүүхэн байна Болиосой
    103.23.51.17
    Мэдэгдсэн Хариулах
  • otgontulga muu luivarchin 2016-09-09 05:16:07
    saihanbilegiin tumsugiig iddeg bandi hudlaa shaaaj yavahaa boliocheeee chi luivarchin shdeee chinii buh builaag delgej chadna shuu
    43.242.242.199
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-09 02:22:37
    ганц би биш чадагүй олон хүн байна чаддаг байсан бол зөндөө улсууд бүртгүүлэхл байсан да дашрамд хэлхэд бүртгүүлэх санаатай хүмүүс олон бга шүү
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-09 01:52:55
    бүртгүүлэх гэхээр бүртгүүлж болдгүй юм бнлээ ийм балай учир нь олдохгүй юм хийж байхаар олны хүртээлтэй жоохон авсаархан аргаар бүртгүүлэх арга бдгүй юмуу
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах
    • амархан ш дээ! 2016-09-09 02:14:49
      Амархаан. Та өөрөө чадахгүй байна.
      203.169.51.210
      Мэдэгдсэн Хариулах
      • зочин 2016-09-09 05:53:37
        QR кодыг гар утсанд програмыг нь дахин дахин суулагсан ч уншиж чадахгйү хэвээрээ байна. яах вэ?
        124.158.74.185
        Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-09 00:51:19
    Syyliin yed zyyn 4 zamiin Torgonii zam, tsaahan n' bdg Norjin hudaldaanii tuvd bdg MINII DELGYYR-yydiin NOET-n barimt e-barimt-d eruusuu byrtgegdehgyi bolson. ...
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
    • сан 2016-09-09 01:26:25
      Цаанаас нь гарч байгаа хор нь муудаад бичиг нь баларсан гардаг болсон. Тэгэхээр QR код нь ерөөсөө уншигдахгүй, үнийн дүн сугалааны дугаараар бүртгүүлж байгаа ...
      202.21.112.117
      Мэдэгдсэн Хариулах
      • Zochin 2016-09-10 03:42:12
        Bar code-oor undhikhgyi bolokhoor shivekheer medeelel aldaatai gd byrtgekhgyi bna lee. Teneg khyn bish yzelgyi yakhiin.
        103.229.121.172
        Мэдэгдсэн Хариулах