Хэн юу хэлэв
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж, Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, мөн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Мөн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, долоон хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа.
 
Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д дахин өргөн барихаар шийдвэрлэсэн. Мөн орон нутгнйн сонгуульд нэр дэвших хүмүүсээ намууд бүртгүүлсэн гээд олон үйл явдал өрнөсөн.
 
Дашрамд дурьдахад, УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаахаар боллоо. Өнөөдөр ээлжит бус чуулган сүүлийн хуралдаанаа хийж, төсөвт тодотгол оруулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах юм. Тиймээс “Хэн юу хэлэв” булангаараа өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын талаар онцоллоо.
 

Б.Пүрэвдорж: Өрийн босгыг 88 хувь болгох гэж байна

/УИХ-ын гишүүн/
 
Сангийн яамнаас 2016 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Тэгвэл Төсвийн тодотголтой танилцсан АН-ын гишүүд дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэд зүгээр л дэмжихгүйдээ биш, дэмжиж болохгүй олон асуудал багтсан учраас эсрэг кноп дарж буйгаа илэрхийлсэн.
 
Энэ талаар АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын бүлэг санал нийлэхгүй байгаа шалтгаан нь төсвийн тодотгол боловсруулахдаа нийгмийг хоёр хэсэгт хувааж нэг хэсэг нь баян, нөгөө нь ядуу байх бодлого оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргыг байхгүй болгох бодлого оруулж ирсэн. Гэтэл нийгмийг авч явдаг, урагш хөтөлдөг хэсэг нь дундаж давхаргын хүмүүс байдаг. Тэднийг дэмжиж байж илүү амжилтанд хүрнэ.
Харамсалтай нь, та нар ядуу байх ёстой гэдэг бодлогоор төсвийн тодотголыг боловсруулсан байгаа юм.
 
Хоёрдугаарт, төсвийн тодотголд 430 тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн. Орлого олох гэж ажиллаагүй. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх бодпого огт тусгагдаагүй. Дундаж давхаргынхан бол хувийн бизнестэй, тогтсон орлоготой, нэлээд хэдэн хүн ажлын байраар хангадаг. АН засаг барих хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг боддогоор дэмжих, хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ авч байсан. Гэтэл өнөөдөр татвараар боож, хаах бодлого барих гээд байна. Үүнээс л хоёр намын хөгжилд хандах хандлага ямар их ялгаатай байгааг харж болно.
 
Мөн тэтгэвэртэй холбоотой багц асуудал ард иргэдэд сөрөг нөлөөтэй. Төрийн алба баталгаатай байх үндэс нь цалин, тэтгэвэр, тэтгэмж юм. Төрийн албанд тогтвортой ажилласан хүмүүс 12-36 cap хүртэл тэтгэмж авдаг. Үүнийг байхгүй болгох гээд байна. Насаараа багш хийсэн хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж аваад, шаардлагатай зүйлдээ зарцуулахаар төлөвлөж байж болно. Эдгээр хүмүүсийн бодол дээр ус цацаж байна гэсэн үг л дээ.
 
Хоёрдугаарт, хамтын тэтгэврийг болиулж, тэтгэврийн насыг уртасгажбайна. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн бодлоготой холбоотой эерэг зүйлсийг цуцалж байгаа тул төсвийн тодотголыг дэмжихгүй. Энэ тодотголыг Засгийн газар буцаан татаж авах ёстой” гэж, байр сууриа илэрхийлжээ.
 

А.Хаянхярваа: 2016, 2017, 2018 он хүнд жилүүд байж магадгүй

/УИХ-ын гишүүн/
 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Ж.Эрдэнэбатын засаг энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардлагатай байгааг хэлсэн. Засгийн газрын хөтөлбөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн таван үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж буй. Тэгвэл УИХ дахь сөрөг хүчнийхэн болоод МАН-ын бүлгийн зарим гишүүн сонгуульд өгсөн амлалтаасаа ухарч байгааг шүүмжилж байгаа.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Намын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх саналыг бүрэн утгаар нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад байнгын хороон дээр унасан. Та нар “Монгол хүн 2020” гэдэг мөрийн хөтөлбөр барьж орж ирээд 45 хамгийн чухал заалтыг хасаад явж байсан шүү дээ. Мөрийн хөтөлбөр дотор бид харин ч бүгдийг нь багтаасан. Тэгж яривал мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төсөв чинь улайчихаад байна. Та нар сонгуулийн өмнө зургаа, долдугаар сард нэг их наяд төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй авчихсан байсан. Төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг.
 
Бид харин үүнийг сайжруулахаар явж байна. 2016, 2017, 2018 он хүнд жилүүд байж магадгүй. Бид эхлээд унаж доройтсон эдийн засгаа сэргээмээр байна. Та ингэж хоосон улс төр хийж болохгүй. Ард түмэн таныг МАН-ын мөрийн хөтөлбөрийг шүүмжилж байна гэж харах байх. Бүгдээрээ хоосон улс төрөө орхиё” хэмээсэн юм.
 

А.Энх-Амгалан: Өөриймсөг мөртлөө улс оронд төрийн ухаан дутаад байгааг л хэлчихсэн

 /УИХ-ын гишүүн/
 
УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ пппүүн С.Жавхлан “Эдийн засаг гэдэг эд юмаа засаад аваад явахыг хэлдэг. Тухайн үед 6000 зүйлийг өөрсдөө хийдэг байж. Уг нь чинээлэг хүн гэдэг чин элэгтэй хүнийг хэлдэг. Чин элэгтэй хүн хэзээ ч түмэн олноосоо юмаа харамладаггүй, аминчхан үзэл байдаггүй хүмүүсийг хэлдэг.
 
Тиймээс том том эмнэлэг, цэцэрлэг шиг байшинтай хүмүүс чин элэг гаргаж хүүхдэд цэцэрлэг гаргаж өгөх хэрэгтэй. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг хараад байх юм. Авдраа уудал гэдэг түмэн олондоо хандахыг хэлнэ. Том том байшингуудаа болиод гэрээ бариад амьдарцгаа гэж уриалъя. Би үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй гэдэг үздэг. Та бүхэн манайд очоорой. Бүгдээрээ үлгэрлэж байж энэ бүхнээс гарна. Бөмбөгөр цагаан гэрээ бариад, хоёр үнээ, 20 ямаа, хонио хариулаад амьдраад байх цаг ирсэн.Б.Чойжилсүрэн ах та чин элэгтэй хүн. Чин элэгтэй байж чадахаа өөрөө харуулаарай. Мөн бүгд тал нутаг руугаа гарья. Үүнийг тайлбарлахад маш их цаг хугацаа авна. Гэхдээ би бага багаар тайлбарлана даа” хэмээсэн.
 
Тухайн үед түүний энэ үгийг гишүүд наргиан наадам болгоод өнгөрсөн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өчигдрийн хуралдаанд С.Жавхлан гишүүний бусад гишүүдээ монгол гэрт амьдраад үз гэсэн үгийг ихэнх нь инээж хүлээн авсан. Энэ үгийг шоолох хэрэггүй. Монгол хүн гэрээ барихдаа газраа сонгож, шалаа тавих, тооно, хаалгаа уулын орой чиглүүлэх, ханаа дугуйлахаас эхлээд бүх юмыг нарийн учиртай бодож хийдэг. Төр барихад эдийн засаг, төрийн албаны чиг үүрэг, хууль засаглал, төрийн хүний сэтгэлээ засах чадвар гээд бүх зүйл яг үүнтэй адил цогцоор нийлж байж төр зөв оршино гэж боддог. Зөв барьсан гэр дулаан, салхинд хийсэхгүй, газраа зөв сонгосон бол цасанд даруулж, үерт автахгүй л дээ. 81 уньтай байх ёстой гэрт 800 унь хэрэггүй. Төрийн албыг ийм л болгосон. Өнгөц харвал хэдэн минутын үг мэт боловч ухаж бодвол олон юм бодогдохоор үг хэлжээ. Харих замд толгойд эргэлдсээр, хоолоо идсэн ч бодогдсоор. Өөриймсөг мөртлөө улс оронд төрийн ухаан дутаад байгааг л хэлчихсэн” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
 

А.Бямбажаргал: УИХ-ын шийдвэр парламентат ёсны хувьд халтай үйл явдал боллоо

 
/МУИС-ийн Хуулъ зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор/
 
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас зарим хуулиудыг буцаах тухай тогтоол гаргасан. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор АБямбажаргал “Хууль тогтоох ажиллагаа өөрөө нарийн технологи буюу өөрийн гэсэн тодорхой үе шаттай байдаг.
 
Эдүгээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль ёсоор юуны өмнө хууль тогтоох ажиллагаа нь хууль санаачлах эрх бүхий субьект санаачлах, улмаар түүнийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж нэгдсэн хуралдаанд оруулах эсэхийг шийдэж, үүний дараагаар УИХ- ын нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэх, мөн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх, зарчмын зөрүүтэй болон нэг асуудлаар хоёр өөр хуулийг төслүүд байвал тэдгээрийг нэгтгэн байнгын хороо төслийгхэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагддаг. Энэ нь хууль батлах процедур өөрөө хуульд нарийвчлан заасан олон үе шатыг дамжиж байж сая хууль батлагддаг болохын нотолгоо юм.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОчин 2016-09-09 04:15:29
    Гадаадаас хүн авчирч ажиллуулах юм уу? Нөөц бололцоогоо дайчилбал гудамжинд чадвартай чадалтай зөндөө хүн байна.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-09 03:49:58
    Та нарын өнөөдрийн эдийн засгийн бодлогод чинь ард тумэн хямраад ирээдүйдээ итгэх итгэл алдраад байна,улам дагаж хямраад байна.
    59.153.113.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-09 00:50:31
    Зоос хоер талтай тоо нь АН ,сүлд МАН гэвэл орхиход ээлжилнэ гэсэн утгаар ажллаж төр барьж байнаа ард түмэн бас энэ хоероос өөр нам байдаг гэдгийн харуулмаар
    112.72.12.104
    Мэдэгдсэн Хариулах
    • Авдрын ёроолыг уудлаад ч байхгүй 2016-09-09 02:08:00
      Байгаа 2-тоо чадвартай боловсон хүчин байхгүй байхад юун 3-дагч хүч. Монгол угаасаа боловсон хүчингүй улс.
      203.169.51.210
      Мэдэгдсэн Хариулах