Паралимпийн тамирчид эхний өдрөө хүрэл медаль хүртлээ
Рио 2016 паралимпийн наадмын эхний өдрийн тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдаж байна. Уламжлал ёсоор олимпийн наадмын эхний өдрүүдэд жүдо бөхийн тэмцээн явагддаг. Тэгвэл энэ өдөр хуваарь ёсоор манай эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү тун амжилттай барилдаж, хүрэл медаль хүртлээ.

Манай бөх хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросег хожиж яваад цэвэр ялагдсан юм.Дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялж, Монголын багийнхнаа медалийн салхийг хагаллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.