Дарга Ерөнхийлөгчтэй байх сайхан юм аа

Монголын ард түмний 80 шахам хувь нь арай хийж есдүгээр сарын 1-ний өдрийн ард гарсан. Их, дээд сургуульд элсэн суралцах хуваарь авсан хүү, охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэж арга үйлээ барсан нэг хэсэг байхад, цэцэрлэг, сургуульд зэрэг зэрэг явах хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах гэх ээмэг бөгжөө барьцаат зээлнйн газар тавиад ч мөнгө нь дутсаны улмаас ахлах ангид сурч байгаагийнх нь байгаагаар түр аргал гээд хойш тавин тэвдэж сандарсан хүмүүс дээр өгүүлсэн 80 хувьд багтана.
 
Энэ бол дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн амьдралын нэгээхэн дүр зураг. Шинэ оюутан, шинээр цэцэрлэг, сургуульд элсэн суралцах хүүхэдтэй айл бүр их сандарсан байж ч мэднэ. Ядах нь ээ, цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас хандив хийгээд хахуулын 500 мянган төгрөгийг нэмж олох хэрэг гараа биз.
 
Ард түмэн ингэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн үүр цайлгаж байхад хурдан морь уядаг нөхдийн үр сад болох залуучууд цахим ертөнцөд “Морин спорт, залуу уяачдын холбооны анхдугаар чуулган” ирэх сарын 7-8-ны өдрүүдэд болох талаар зартавьж, сүржигнэж байх ч гэждээ.
 
Ингэж хэлэхээр монгол морины удам угшлыг сайжруулах, даншиг наадмыг өргөн хүрээнд нарийн дэг жаягтайгаар зохион байгуулах, ирлийз морийг цаашид уралдуулах эсэх, морины жүчээний стандартыг тогтоох гэхчилэн цаашид дэлхийн жишигт нийцсэн морин тойруулгатай болж, түүгээр дамжуулан бооцоот уралдааныг зохион байгуулж олсон ашгаараа уяачдад олгодог бай шагналын хэмжээг нэмэгдүүлэх, морь нь түрүүлсэн уяачийн хөдөлмөрийг үзүүр түрүүнд үлдсэн бөхтэй адилтган гурваас таван өрөө байраар шагнадаг болох, хурдан морины хүч чадал, дархлаажуулалтад анхаарч хамгийн өндөр үнэтэй сайн эм бэлдмэлийг оруулж ирэх гээд ярих зүйл их байна.
 
Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх уяачдын тоог нэмэгдүүлэх цаашлаад Морин спорт уяачдын холбооноос намын дарга, сайд, дэд сайд нар төрсөн, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч энэ холбооноос төрөх ёстойг бүгдээрээ анхаарч, сонгуулийн хандивыг эртхэн цуглуулах гэхчилэн аминд тулсан, шийдвэрлэвэл зохиох асуудлууд зөндөө байхад хэвлэлийнхэн юу гэж хуцаад байгаа юм гэх байх л даа.
 
Хэдийгээр хэн юу зохион байгуулах нь энэ цаг үед нээлттэй хэдий ч эдийн засаг хямарч тэвдэж байхад биеийн амраар мөнгө олдог уяачид, бөхчүүд нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, нутаг усныхаа нэн ядуу өрхийн хүүхдүүдэд сайхан сэтгэлийн тусыг хүргэдэгсэн бол ард түмэн тэднийг ингэтлээ үзэн ядахгүй байсан байж мэднэ. Тэд дүн өвлийн хүйтнээр ч адгуус хүүхэд хоёрыг зовоон морио уралдуулан түүгээрээ сэтгэлийн жаргал эдлэн, хурдлах шинжтэй унага, даага, шүдлэн, удам сайтай гүүг үнэ цохин наймаалцаад зогсохгүй эдэлж хэрэглэж байгаа эмээл, хазаар, унаж яваа машин, өмсгөл зүүсгэлээрээ өрсөлдөн сүйдийг хийдэг юм гэнэ лээ.
 
Ингэж тансаглахынхаа оронд ядах нь ээ, хурдан мориныхоо хүүхдийн боловсролд анхаарах талаар хуралдаасай билээ. Өнөөдөр улсын хэмжээнд зургаан мянга гаруй унаач хүүхэд бий гэсэн статистик үзүүлэлт байх юм. Энэ бол зөвхөн том том уяачдын морийг унаж уралдуулдаг хүүхдийн тоо. Тэдгээр хүүхдийн 10 хүрэхгүй хувь нь сургуульд явсан болдог. Үлдсэн нь хүүхэд насаа морины жүчээ, хор найруулж наймаа панз үсэргэсэн мөнгөний уяачийн хатавчинд өнгөрүүлж буй. Нэртэй зүстэй гэгддэг бусдаар морио уяулж шагнал, нэр алдрыг нь өөрөө хүртдэг уяачдын тухайд өөрийнхөө хүүхдийг сургуулиас нь гаргаж мориноос өөрийг мэдэхгүй болтол нь айлын хатавчинд байлгасан нь юу л бол.
 
Үнэндээ унаач хүүхдүүд гэдэг нь нэн ядуу айлын хөвгүүд голдуу байдаг нь нууц биш. Архичин эдэг, эхээсээ дайжин хоногийн хоолтой айлын хаяа бараадсан нь цөөнгүй. Бодит амьдрал ийм л байна. Тэгээд ч өмнө нь уяачид чуулж байна энэ тэр гэж дуулдаж байгаагүй санагдана. Эсвэл эдийн засаг гайгүй, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээгүй байсан тул тэдний хуралдахыг анзаардаггүй байсан юм болов уу. Морин спорт уяачдын холбоо гэнэт л өнгөрсөн зунаас амь орж гэнэ. Холбооны ерөнхийлөгч нь намын дарга, УИХ-ын дарга байх гоё ч юм уу. Мөнгөн бороо зүсэрч, түүнийгээ үрж барахгүй болохоор чуулган нэрээр наргиж цэнгэх, албан тушаалын наймаа хишщээд л. Тиймээс эгэл ардууд уяачидтай барьцаж, хамгийн том Ерөнхийлөгчийг нь нэн ядуу, орлого багатай иргэдийн холбоо байгуулж, тэргүүнээрээ сонгоё. Яагаад болохгүй гэж. Бидэнд уяачдаас илүү зовлон байна.

Монголын мэдээ
Х.Норжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОчин 2016-09-09 05:48:37
    Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй яг адилхан даа.
  • зочин 2016-09-09 01:50:14
    энэ их зардлыг тэгээд хэн гаргах болж байна МСХ- юу ,,,,, төр дааж булайгаа үүрэх вий дээ бопвол өөрсдөө зардлаа паагаарай
  • арилж үз 2016-09-09 01:31:03
    уяачид гэж том дээлтэй махан бөмбөгүүд морио олигтой уячдаг ч юм шиг_баахан гадаадын сэргээш шахдаг юм байж. ОДОО БОЛЬЖ ҮЗ. ИХ Хуралд байгаа нь арилж үз_
  • Зочин 2016-09-09 01:05:50
    Монголын эдийн засгийг аврах гэж чуулж байхад юу гэж эсэргүүцээд байгаа юм, наадуул чинь Монгол улсын Засгийн газарт тэгийг нь тоолж барахгүй хандив өгөх гэнэ
  • Батаа 2016-09-09 00:44:59
    Юмтай хүн юугаа хийх нь хүний эрх байх гэхдээ цэцэрлэг барих дансанд тодорхой мөнгөн хандив өгсөн хүн морин уралдаан зохих гм төрийн оролцоо баймаараа
  • Soongo 2016-09-09 00:16:18
    үнэнийг бичсэн байна шүү, гэхдээ хэзээ ч засрахгүй