Энэ жил улсын хэмжээнд 482.100 тонн буудай хураан авна
Улсын хэмжээнд энэ жил нийт 482.100 тонн буудай хураан авах төлөв гарчээ. Өнгөрсөн онд байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр манай улс ургацынхаа 60 гаруй хувийг алдаж, импортлоход хүрсэн.

Харин энэ онд дээрх хэмжээний буудай авах болсон нь дотоодын нөөц хэрэгцээг бүрэн хангахад  хүрэлцэх аж. Мөн төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500 тонныг хураан авах аж.

Үүнээс одоогоор үр тариа 11.899, төмс 14.889, хүнсний ногоо 9307 тонныг хураагаад байна. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд улаан буудай 355.300, төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосны ургамал 63.800 га талбайд тарьсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-08 10:21:25
    Oyutan,tsergee daichlaad urguulsan joohon yumaa gyals huraagaachee,2 doloo honogiin daraa tsas orloo shuudee.