Энэ сарын 11-ний 08.00-20.00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана

Ирэх бямба гараг буюу энэ сарын 11-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд Дархан-Уул аймагт цахилгаан хязгаарлах юм байна. Тодруулбал, Дархан уул аймгийн

  • Хуучин хороолол
  • Мангиртын 15 дугаар баг, Шийр, Зулзагын чиглэл
  • Тосгон 1-З дугаар баг, Ширээ нуруу
  • Алтан сагс, Буян захын орчин
  • Хуучин Дархан 4, 5 дугаар баг
  • 13 дугаар хороолол
  • 21, 25 дугаар хороолол
  • 8 дугаар баг 17 дугаар хороолол, микр хороолол
  • Хүслийн хотхон орчимд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.


Учир нь Дархан-Уул аймгийн Дархан сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа Сүхбаатар-110кВ, Дархан-110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шилэн кабель татахаар болсон байна. Энэ хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийг  эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байгаа аж.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.