Дорнодчууд  Д.Отгондалайг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин угтлаа
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл  зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын рио Де Жанейро хотноо амжилттай явагдаж өндөрлөсөн. Энэ удаагийн олимпийн наадмын боксын төрлөөс Монголын ширэн бээлийтнүүд нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Боксынхны цор ганц медаль, Монголын баг тамирчдынхаа хоёр дахь медалийг хүртсэн ОУХМ Д.Отгондалай  эх орондоо  хүрэлцэн ирээд нэлээд хэд хонож буй. Тэгвэл олимпийн медальтан маань өнөөдөр төрсөн нутагтаа очжээ.

Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн аж. Тэгвэл Дорнодчууд олимпийн тэнгэрт эх орныхоо, нутаг усныхаа нэрийг гаргасан авьяаслаг тамирчнаа болон түүний багш Ё.Төмөрбатаа, Б.Эрдэнэбаяр нарыг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин угтан авч, хүндэтгэл үзүүлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.