Паралимпийн нээлтэд Беларусын тамирчид ОХУ-ын далбааг барьж жагсав
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн наадмын паралимпийн наадам өчигдөр Рио Де Жанейро хотноо нээлтээ хийсэн. Энэ удаагийн паралимпийн наадамд 173 орны баг тамирчид оролцож байгаа билээ. Харамсалтай нь ОХУ-ын  Үндэсний шигшээ баг бүтэн багаараа сэргээшийн асуудлаас болж оролцох эрхээ хасуулсан юм.

Тэгвэл өчигдөр болсон паралимпийн нээлтийн үеэр Беларус улсын тамирчид цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхдээ өөрийн улсын төрийн далбаанаас гадна ОХУ-ын төрийн далбааг барьж  орж ирлээ. Хэдийгээр ОУ-ын паралимпийн холбоо Беларусын тамирчдын үйлдлийг улс төрийн утга агуулгатай хэмээн хориглосон ч тэд хоригийг үл тоон ийн барьж жагссан юм.

Беларусын тамирчид энэ үйлдлээ паралимпт оролцож чадахгүй болсон ОХУ-ын тамирчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буй явдал хэмээн тайлбарласан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-09 05:06:00
    цагааноросууд ч үнэрээр оросоо хамгаалж чадаж байна шүү.Ийм л байх ёстой. баяр хшргэе.Спортыг улс төржүүлж ямар нэгэн улсыг хааж боодог нь маш буруу зүйл юм даа...
  • Зочин 2016-09-08 08:21:14
    Белорусьт баяр хүргэе, Америкуудыг хараал идээсэй, Б.Обамаг нохойн гөлөг гэсэн Филиппиний Ерөнхйилөгч сайн эрээ, спортыг улстөржүүлээд Америктай тэмцэх хэрэгтэй...
  • Зочин 2016-09-08 07:53:55
    Мундаг байна Орос агуу