Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардав
Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн тухай болон бусад дөрвөн хуулийг хойшлуулах шийдвэрийг гаргасан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар Засгийн газраар дахин хэлэлцэж уг хуулийг яаралтай өргөн барих шийдвэрийг гаргаад байгаа. Тэгвэл энэ асуудлаар иргэний  нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тэд  дээрх хуулиудыг хойшлуулсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн цэцэд хандах болсноо хэвлэлийн бага хурлын эхэнд онцлов. 

Мөн дээрх хуулиуд тэр дундаа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль өнгөрсөн парламентын үед нэгэнт батлагдаад гарсан хууль учир дахин өргөн барих шаардлагагүй, хэрэгжүүлээд явахад болно хэмээн үзэж буйгаа дуулгалаа. Засгийн газраас уг хуулийг эргүүлэн татсан нь байж боломгүй үйлдэл болоод зогсохгүй дахин өргөн барьж олон шат дамжлагаар оруулж, гол цөмийг нь алдагдуулсан учир дутагдалтай хууль  болох талтай  тул дахин өргөн барихыг нь эсэргүүцэж байна хэмээн “Хүний эрх хөгжлийн төв”-ийн тэргүүн Ц.Уранцоож мэдээллээ. 

Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс УИХ-ын гишүүдэд дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.

1.УИХ-ын 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолд Монгол улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах, 

2.Батлагдсан хуулиудынхаа эцсийн найруулгыг сонсож, ёсчлон хүчин төгөлдөр болгохыг шаардаж, шаардлагын хариуг  “Иргэдээс  төрийн байгууллага, албан тушаалтанд  гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасан хугацааны дотор, олон нийтэд нээлттэйгээр албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль нь  Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан юм. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан ч Засгийн газраас  уг хуулийг эргүүлэн татаад байсан юм. 

Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан юм. Хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгаж өгсөн.

Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүрээнд хүчирхийллэл буурах, энэ төрлийн хэргээр гэмт хэргийн холбогдогч багасах ач холбогдолтой байсан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Т 2016-09-09 07:46:31
    Гах гах улс орныг сүйрүүлсэн хүмүүсийг шүүхийн өмнө.аваачихын төлөө тэмцдэг байгаа.даа. алдааг нь л.засах гэсний төлөө
  • dd 2016-09-08 14:36:10
    AN - CHIN BOLOVSROLTOI XUMUUSEER IX BAISAN,BAS IX CH YUM XIISEN SHUU.
  • Батаа 2016-09-08 09:11:31
    Одоо эд нараар л дутаж гэм хуцалгүй гэртээ талхтай харихаа бод
  • Жем 2016-09-08 07:45:27
    Гужоо та нар. Гэртээ харьж шүдэнзээ зураад л сууж бай.
  • ........ 2016-09-08 07:35:47
    үйлдвэрчний эвлэлийн холбооны байраанд баахан хэрэггүй хүмүүс суудаг юм байна лээ. ҮЭ гэсэн нэр зүүсэн багтай гохдууд байдаг.
  • МАН 2016-09-08 07:34:48
    Манай намд хүний эрх хамаагүй.
  • зочин 2016-09-08 06:51:41
    Хүний эрхийн төв гэж байдаг юм уу хийх ажилгүй юмнууд