Цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгов
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104 дүгээр сургуулийн баруун талд цэцэрлэгийн зориулалттай 1600 ам метр газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын  газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1422 ам метр газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын  зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг тус тус баталгаажуулав.

Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.