Үхрийн мах 6000 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас есдүгээр сарын эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 5 төгрөг, үхрийн цул мах 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7999 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 75 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 6979 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.8 хувиар буюу 25 төгрөгөөр, манжин 1.3 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өаөха 2016-09-08 04:03:38
    20төгрөгөөр буурсан болбоч эргээд өсөхөөрөө 100 төгрөгөөр өснө. ийм байхад яаж улсад амиа аргалах юм бэ.