Та аль ч банкны харилцагч байсан WWW.ZESCARD.COM хаягт хандан картаа захиалах боломжтой
КРЕДИТ КАРТ ГЭЖ ЮУ ВЭ?
  • Кредит карт нь зээлийн эрхтэй карт бөгөөд харилцагч болон банк гэрээгээр тохирсны дагуу тодорхой хэмжээний зээлийн эрх картанд үүснэ.
  • Кредит картын зориулалт нь богино хугацааны, бага хэмжээний санхүүгийн зээлжих хэрэгцээг санхүүжүүлэхэд оршино. Мөн харилцагчийн зээлжих эрх эргэн төлөлт хийсэн дүнгээр дахин үүсч байдаг давуу талтай.
  • Кредит карт ашиглахын гол давуу тал нь бэлэн бусаар хийсэн төлбөрөө тогтоосон хугацаанд 100% буцаан төлсөн тохиолдолд ямар нэгэн хүү тооцогдохгүйд оршино.
  • Кредит картын зарцуулалт, гүйлгээний хуулгыг интернэт банк, смарт банк зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан авах боломжтой.

Кредит картын зээлийн эрхийн хэмжээ

Кредит картын лимит нь тухайн хүний орлогоос хамааран харилцан адилгүй тогтоогддог. Банкнаас баталсан зээлийн эрхийн хэмжээнд кредит картыг ашиглана. Бэлэн бусаар хийсэн төлбөрөө 45 хоногийн хугацаанд 100% буцаан төлсөн тохиолдолд ямар нэгэн хүү тооцохгүй.

Эргэн төлөх доод хэмжээ

Таны картнаасаа ашигласан мөнгөн дүнгийн 10-20% байх ёстой. Карт эзэмшигч өмнөх саруудын нийт зарцуулалтынхаа хамгийн багадаа 10-20%-ийг заасан хугацаанд төлөх учиртай юм.

КРЕДИТ КАРТЫН ДАВУУ ТАЛ
 
  • Бэлэн бусаар хийсэн төлбөрөө 45 хоногийн хугацаанд 100% буцаан төлсөн тохиолдолд ямар нэгэн хүү тооцохгүй.
  • Эргэн төлөлт хийсэн мөнгөн дүнгээр зээлжих эрх дахин сэргээгдэнэ.
  • Эргэн төлөх доод хэмжээгээр нийт зарцуулалтаа саруудад хуваан төлөх боломжтой.
  • Бэлэн мөнгө яаралтай хэрэг болох үед АТМ-аас кредит картаа ашиглан авах боломжтой.
  • Кредит карт ашиглах хугацаанд таны сарын орлого нэмэгдсэн бол анх авсан зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой.
  • Картын төрлөөс хамааран олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, аяллын даатгал гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой.

КРЕДИТ КАРТ БОЛОН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛЬ НЬ ТАНД ТОХИРОХ ВЭ?

Та бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүн авахдаа түүнийгээ тодорхой хугацаанд сар бүр тогтсон дүнгээр төлж, дахин зээл авах бол дахиад л материал бүрдүүлдэг. Харин кредит карт ашигласнаар зөвхөн картаасаа авсан мөнгөний хэмжээгээрээ эргэн төлөлт хийх бөгөөд нийт зарцуулалтын хамгийн багадаа 10-20%-ийг төлсөн тохиолдолд  ямар нэг хүү төлөхгүй ашиглах боломжтой юм. Мөн картын хугацаа дууссаны дараа хүсвэл дахин сунгуулан ашиглаж болдог.

Жишээ нь та сая төгрөгийн зээл 12 сарын хугацаатай авсан тохиолдолд тухайн мөнгийг 12 сарын хугацаанд сар бүр тогтмол дүнгээр төлөхөөс гадна зээлийн хүүг давхар төлдөг. Харин та сая төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт авсан тохиолдолд  эргэн төлөлт хийсэн дүнгээр зээлжих эрх дахин сэргээгдэх бөгөөд худалдан авалтын төлбөрөө хугацаандаа төлсөн бол ямар нэг хүү төлөхгүйгээр ашиглах боломжтой юм.

КРЕДИТ КАРТЫН НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Автопэй буюу кредит картын авто суутгал

Энэхүү үйлчилгээний тусламжтайгаар та кредит картын төлбөрөө өөрийн харилцах данснаас автоматаар татуулж болох ба та өөрөө картын зээлийн үлдэгдлийн хэдэн хувийг татаж байхыг зааж өгөх боломжтой.

Мессеж болон и-мэйл мэдээ

Кредит картын орлого зарлагын мэдээллийг, гүйлгээ гарсан даруйд таны бүртгүүлсэн утасны дугаар болон и-мэйлээр үнэ төлбөргүй илгээх болно.Сард төлөх доод төлбөрийн хэмжээ болон төлбөр төлөгдсөн тухай бүрт танд мэдээлэх болно.

Интернэт банк, Смарт банк

Интернэт банкны үйлчилгээ болон гар утсанд суурилсан смарт банкны үйлчилгээг  ашиглан та өөрийн картын гүйлгээний зарцуулалтаа хянахаас гадна өөрийн болон бусдын кредит картын төлбөрийг төлөх боломжтой.

ЗЭС КРЕДИТ КАРТЫН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХЫН ТУЛД

Хувь хүн нь тогтмол орлоготой эсвэл зээлийн барьцаа хөрөнгөтэй байхаас гадна муу зээлийн түүхгүй байх шаардлагатай. Барьцаа хөрөнгө нь хугацаатай хадгаламж эсвэл үл хөдлөх хөрөнгө байж болно. Та www.zescard.com хаягт хандан картаа захиалаарай.
Бусдад түгээх
  • gplus