Драгон төвийн автовокзалыг нүүлгэнэ

Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар Драгон төвийн урдах автовокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарчээ. Драгон авто вокзал нь нийслэл хотын хүн ихээр төвлөрдөг томоохон хэсгүүдийн нэг юм.

Тус авто вокзал нь 16 аймгийн 48 чиглэлд 35 аж ахуй нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг.

Ингэснээр өдөрт дунджаар 2200-2500 орчим хүн хөдөө орон нутаг руу зорчиж, 2000-2300 орчим хүн Улаанбаатар хотод ирж, тэдгээрийг үдэн гаргагчид буюу угтан авагч болох 5000-6000 хүн дамжин өнгөрч үйлчлүүлдэг гэх тоо баримт бий.

Энэ ачааллыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлж, нэг талаар замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж, нөгөө талаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, автомашины зогсоол болгох юм байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ........ 2016-09-09 01:46:00
    МАНгар нам мангартаад байх юм энэ сэтгүүлч нь бас мангар юм. худлаа юм бичхээ боль.
  • MANgaruud 2016-09-08 06:13:23
    bas neg teneglel. hargislal, ter 2000 hun yaaj hot ruu orj ireh bolj baina aa. huduu yavah gej ehleed 1 tsag tiishee yavah bolj baina uu. Zardal hemneh bus nem ...
  • san 2016-09-08 05:29:32
    uuniig demjijj baina
  • chuka 2016-09-08 05:03:19
    mash zov
  • Даваа 2016-09-08 05:02:32
    Энэ ямар н тэнэг шийдвэр гаргалаг лалрууд вэ! Нийслэлийн иргэд орон нутагт явах боломжийг хааж, хаа байсан авто худалдааны төв рүү нүүлгэх гэж байлаг.
  • Зочин 2016-09-08 04:36:30
    Өглөө үүрээр явах, шөнө ирэх үед хотын төв рүү явах унаа байгаа юм уу? Такси баривал үнэ өндөр. Бүх цагт явдаг нийтийн тээвэр зохицуулж өгөх хэрэгтэй.
    • иргэн 2016-09-08 06:21:45
      Хөдөө явахын тул тэр хол газар таксигаар явахад бараг ойрын аймаг орох төлбөр гарах байх даа. Ард түмнээ хоосруулах арга сэдэхдээ мастер юмаа
  • Зочин 2016-09-08 04:33:19
    Ганц зөв юм хийчих шиг боллоо доо.
  • Зочин 2016-09-08 04:19:04
    Өмнөговь,Дундговь,Цогт-цэцийг Дүнжингарав худалдааны төвөөс явуулж байхаар байна. Чиглэл чиглэлийн дагуу хуваариа хийгээч
  • өаы 2016-09-08 02:23:12
    гол дээгүүр хэдэн гүүр шинээр барь. 5 шар дээр овоордогийг болиулах хэрэгтэй.
  • Зочин 2016-09-08 02:12:40
    Хотоос автовакзал хүрэх зардал аймагт очих зардлаас давах юм байна, хүн бүр таксидаад байх боломж муу, нийтийн тээвэр явуулж ядуу ардуудаа харж үзээрэй
  • URA 2016-09-08 02:10:42
    zow estoi zow shiidwer odoo darui l nuulgeerei dee Ta mini !!!!
  • bi 2016-09-08 02:09:39
    zuv mash zuv shiidel