Д.Отгондалай өнөөдөр нутагтаа очно
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл  зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын рио Де Жанейро хотноо амжилттай явагдаж өндөрлөсөн. Энэ удаагийн олимпийн наадмын боксын төрлөөс Монголын ширэн бээлийтнүүд нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.Боксынхны цор ганц медаль, Монголын баг тамирчдынхаа хоёр дахь медалийг хүртсэн ОУХМ Д.Отгондалай  эх орондоо  хүрэлцэн ирээд нэлээд хэд хонож буй. Тэгвэл олимпийн медальтан маань өнөөдөр төрсөн нутагтаа очихоор болжээ.

Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн аж. Төрсөн нутгийнхан нь олимпийн медальтанаа хэрхэн хүлээж авах талаар  аль хэдийн ярилцаж,аймгийн Засаг даргын даалгавраар Д.Отгондалайг нутагтаа хэрхэн угтаж авах талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан юм. Тэд “Чойбалсан” нисэх буудлаас олимпийн медальтнаа тосон угтаж, баярын парад зохион байгуулж улмаар аймгийнхаа төв талбай буюу “Тусгаар тогтнолын талбай”-даа Д.Отгондалайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Д.Отгондалайгийн хувьд 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсэж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр гэрийнхнээсээ нууцалж байсан ч сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлснээр нууц нь задарч, боксын спортоор эргэлт буцалтгүйгээр хичээллэж эхэлжээ.

Дорнод нутгийнхны хувьд хоёр дахь олимпийн наадмын медальтнаа өлгийдөн авсан нь энэ. 2008 оны Бээжингийн паралимпээс байт харвааны төрөлд Б.Баатаржав олимпийн аварга болж байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BAYR 2016-09-08 11:11:32
    NOMTOIBAYR GISHUUN MASHIN BELGLENE GESEN
  • өаөөөөөөө 2016-09-08 03:10:47
    балайгаа авсан найр болох нь. хавтгай хүмүүс л байх болов уу. засаг дарга гэж хөөрүү нөхөр яах бол.