Баян байхаас аргагүй Монгол улс хямарсныг гадныхан гайхаж байна
Эдийн засгийн хямрал тартагтаа тулж, улс орон юу юугүй дампуурлын ирмэгт байгаа хэмээн сүүлийн хоёр сар  орчим бид өдөр шөнөгүй эрх баригчдын  амнаас сонсож, давхар хямарч байна. Тэд яг л  тоть шиг энэ үгээ давтсаар хоёр сар өнгөрлөө. Харин энэ хооронд өнөөх “ногоон”-ы ханш нь тэнгэрт хадаж, ард түмэн нь инфляцид улам их дарлуулах болсон.

Манайхан энд  дээр дооргүй эдийн засгаа хямарч, дээрдэхийн аргагүй болсон тухай ам уралдан ярьж байхад гандынхан яаж ч бодсон баян байхаас аргагүй Монгол яахараа хямардаг байна аа хэмээн гайхаж сууна цаана чинь. Тухайлбал саяхан Гонконгийн нэгэн сайтын нийтлэл дээр "Ийм улс яахаараа хямарчихдаг байна вэ?" гэсэн гарчигтай гайхширлыг илэрхийлсэн нийтлэл тавигджээ.

Юуны өмнө уг нийтлэлийн гарчиг дээр манай улсыг: Дорнод азийн "Дундад дорнод" хэмээн өргөмжлөн нэрлэжээ. Түүнд жагсаасан ашигт малтмалын асар их нөөцийг хараад Арабын шейхүүд ч нүд бүлтийн гайхаж мэдэхээр санагдсан шүү.Дээд тэнгэрийн хайр хишиг болох ийм их баялгийг эзэмшсэн ямар ч улс орон ядуу зүдүү амьдрах ямар ч үндэсгүй байж таарах талаар уг нийтлэлийн эхэнд онцлосон байна лээ.

Түүгээр үл барам газар нутаг өргөн уудам, хүн амын нягтрал хамгийн бага гэдгээрээ дэлхий дахины жагсаалтад тэргүүн байрыг эзлэдэг нь бас л нэг давуу тал юм гэнэ шүү. Уг нийтлэлийн сэтгүүлч жаахан хоржоонтой нөхөр байж мэдэх нь бичлэгийн ерөнхий өнгө аясаас харагдана лээ. "За энэ ч яах вэ." гэдэг үгийг мань сэтгүүлч бичсэнийхээ дараа "Монгол орны энэ мэт давуу нөхцлүүд нь дээр тоочсон төдийхнөөр дуусчихгүй бас жаран сая малтай байвал яахав?" хэмээн асуусан байгаа юм. Түүнийхээ үргэлжлэл болгон цаашаа хөврүүлэхдээ: Уншигч та бүхэн өнгөрсөн зууны эхэн үеийн "Аргентин улсын тухай яриад байна гэж битгий андуураарай. Үнэндээ миний яриад байгаа нь Монгол улс бөлгөө. Хэрвээ Монгол улс Аргентиний жишээ, сургамжийг дагаж чадсан бол бас нэгэн шинэ "Аргентин" болон хувирах алтан боломжийг тус орны зөвхөн хөдөө аж ахуй нь олгох боломжтой юм л даа." гэж бичсэн байх юм.

Гадаадын жирийн сэтгүүлчийн нүдэнд Монголын хөгжлийн нөөц бололцоо ийм гэгээлэг сайхнаар тусдаг байхад жинхэнэ төрийн томчууд нь манайхыг хараад үнэхээр л "Ийм сайхан орны цөөхөн ард түмнийг ийм муу амьдруулахад чамгүй ухаан орж таарна даа." хэмээн дуу алдсан тухай явган яриа байдаг нь бараг үнэн байх шүү.

Энэ нийтлэлийг уншиж дуусчихаад удаад нь Гонконгийн "Галт шувуу" телевизийн нэвтрүүлгийг харж байтал Ханжоуд болох их 20-ийн уулзалттай холбогдсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын ГЯЯ-ны дэд сайд, Ардын банкны дэд ерөнхийлөгч нар англи хэлээр чөлөөтэй сайхан ярьцгааж байгаа нь нүдэнд туслаа. Одоогоос гучин хэдэн жилийн өмнө Хятад улсад далтай улс төрч залуу хэмээн тооцогддог байсан юм шүү гээд ярьвал залуу уншигчид гайхах байх аа. Тэр үед л улсын удирдагчдыг залуужуулах, мэдлэгжүүлэх, гадаад хэлний мэдлэгтэй болгох гэх мэт шалгуур босго тавьж эхлэсний үр дүн нь зурагтаар харагдаж байгаа нь энэ юм л даа. Гэтэл манайд болохоор улс төрчийн шалгуур нь "Бөх барилддаг, морь уядаг, сур харвадаг хэн нэгэн том даргын хамаатан садан байх" гэж хуульчлахаас наагуур байх юм. 

Баян байхгүй байхын үндэсгүй Монгол орон яахаараа хямарчихдаг байна вэ гэсэн гадны сэтгүүлчийн асуултын нууц нь чухам үүнд буюу бүр тодруулбал удирдлага тогтолцоонд байж мэдэх юм шүү.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-11 01:51:10
    АНам өнгөрсөн 4 жилд "ажилтай орлоготой.монгол хүн" гэсэн зардал.ихтэй төсөл нэрээр Алтанхуяг, Санжмятав нар л хожсон биз. Одоо хаана байна орлоготой монгол х...
  • Shalgah heregtei shuu 2016-09-10 12:50:25
    Ene heseg humuusiin luivar bn geed bhàd shalga shalga
  • zochin 2016-09-10 03:55:15
    er ni uran jiregdeg humuus turiin tolgoid garch hamaatan sadnaa tsugluuldag bolood udaj bn huuli batalj bgaa ni emegneltei yumaa yanadaa yana mongolchuud mini ...
  • Зочин  2016-09-09 04:47:32
    ГАЙХАХ НЬ АРГАГҮЙ, АН ӨНГӨРСӨН 4 ЖИЛД ГАЙХАЛТАЙ СҮЙРЛИЙН ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН. АРД ТҮМЭН ЯДУУРСАН, ХАРИН ӨӨРСДӨӨ БАЯЖСАН
  • түмний нэг 2016-09-08 21:07:58
    Монголын минь төрд тулга тойрсон бодолтой биш түмэн олныхоо төлөө амь амьдралаа зориулчих эх оронч аавын хүүхдүүд баймаар л юм.
    • ayaduu 2016-09-10 11:28:35
      Ue ueiin udirdagch nar muu bainaa.Bid ingej hyamarch yaduurch yavah zayatai ard tumen bish l baimaarsan 26 ni jil hoorondoo talhiltssaar irlee. Odoo ch mun. ...
  • mongol 2016-09-08 18:08:52
    argaguishd zali uhaantai humuus turin tolgoid erdem bolovsroltoi hun tsalin ajilaas hetrehgui ,ihenh humuus ni buteemj bhgui,uzdeg yum ni hoshin uzel surtalgui ...
  • hohi chin  2016-09-08 15:41:47
    Hohi chin ee, geed tolgoigoo shaahaas yahav
  • ... 2016-09-08 09:17:17
    manaid Angli heleer yaridag said hovor bh oo harin mungutei darga bol elbeg ene neg mungunii tuluu nudee uguhuus butsahgui humuusiig yaana daa hoid nas gej bdag...
  • ИРГЭН 2016-09-08 07:03:20
    Үнэн ард түмний дийлэнх нь ядуу байгаа.Харин ядуу дарга харсан үзсэн хүн байна уу.Манай төрийн албаныхан болоод тойрон хүрээлэгчид баян.
  • ИРГЭН 2016-09-08 06:20:39
    ЗӨВ ШҮҮ
  • Иргэн 2016-09-08 04:45:40
    Гайхахаас аргагүй шүү дээ.3 хан сая хүн амтай.Байгалийн баялаг асар их.50 сая илүү малтай.Дайн самуунгүй улс! Төрд хулгайч нар үүрлэсний балаг
  • даваа 2016-09-08 04:20:56
    Дэлхийн бусад улс орны тогтолцоог хуулбалаад манайд явахгүй байгаагийн тод илрэл. Монголын өөрийх нь онцлогт тохирсон өөрийн тогтолцоо хэрэгтэй.
  • өнгөт хувьсгал аа хийе. 2016-09-08 03:18:27
    өнгөт хувьсгал аа хийе.
  • zochin  2016-09-08 03:17:09
    gadniixan gaixna shde. delxii dr ingej ichixee medexgui archaaguitej bgaa uls bxgui yum chin xunii uxamsar gej neg yum bna ter bol alga bolood udsaan.
  • зочин 2016-09-08 03:08:01
    Японы элчин сайд нэг удаа хэлж байсан даа 90 онд энэ улсад арьдчилал гарахад Япончууд ийм их баялагтай цөөн хүнтэй улс их ирээдүйтэй гэж бодож байсан гэтэл Монг...
  • ЗОЧИН 2016-09-08 02:47:24
    НАМ ТӨР 2-ЫН БАЙР СОЛИГДЧИХООД БАЙНА. ЭРГЭЭД 1970-80 ОН РУУГАА ОРЧИХОЖ. НЭРЭН ДЭЭРЭЭ АРДЧИЛАЛ ГЭЖ ХАШГИРДАГ МӨРТЛӨӨ НЭДЭР ДЭЭРЭЭ МАФИ МАЯГИЙН ТӨР Л БАЙНА ШҮҮ ДЭ...
  • zochin 2016-09-08 02:11:57
    KHARAAL IDSEN , SUNUJI BAISAN MAN. ODOO BOLTOL UCHRAA OLDOGGUY , KHUUE , ZASAG AWCHIKHAAD 3 SAR BOLLOO . YU KHIIW EE?
  • Zochin 2016-09-08 01:46:19
    Haraal idsen MAH.AH avilgal heel hahuulind idegdej uld ornoo hudaldaj hariin luivarchinguudad daldagnaj africa.n yaduugiin yaduu ulsiin hemjeend ochlooo.