Ж.Мөнхбат найзыгаа “Эрдэнэс-Таван толгой” компаний даргаар томилсон уу
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр олонхи болсон МАН-ынхны халаа сэлгээ үргэлжилсээр байна. Үүний нэг нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын халаа сэлгээ байв. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Түүний хувьд АН-ыг олонх байх үед “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон, ажиллаж байсан юм.

Харин Засгийн эрхэнд МАН гарсан учраас бичигдээгүй дүрэм ёсоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэн өглөө.  Харин түүний оронд  Д.Ариунболд томилогджээ.  Эх сурвалжийн мэдээллээр Д.Ариунболд нь  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын дотны найз учир нь энэ албан торох юмгүй сууж чадсан гэнэ.  

Монцамэ агентлагийн захирлаар найман жил ажилласан туршлагаар  “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албанд очно гэдэг хэн ч бодсон бүтэхгүй зүйл.  Гэвч Д.Ариунболдыг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөн хуралдаж гүйцэтгэх захирлаараа томилжээ. Д.Ариунболдын хувьд  Улаанбаатар хотод төрсөн, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын  их сургуулийг тус тус  төгссөн гэх товч намтартай нэгэн юм.

 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мөнхбатаа чи нэг өдөр өт болох цаг ирнэ  2017-08-09 03:01:36
    Архангайн хятадын шээс Мөнхбат сда үнэн даварч байнадаа.
  • зочин 2017-01-05 07:14:28
    Найзыгаа сонгосон бол сайн л хэрэг, найз нь итгэлийг нь дааж сайн ажиллах хэрэгтэй л дээ , Харин зарим нэг компаний захиралууд нэг л бишээ мцх хк
  • Иргэн 2016-09-09 05:08:02
    АН ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН БОЛГОСОН. ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ГЭГЧЭЭР ТОМИЛОГДСОН БОЛГОНД Л НЭГ ЮМ ХЭЛЭХИЙМАА
  • зочин 2016-09-08 08:07:41
    АН-ын хуурамч дипломтонгуудаас л дээр шүү
  • ннн 2016-09-08 07:22:20
    Яг найзыгаа томилсон бол сайн л байна. Эр хүн
  • zochin 2016-09-08 07:18:47
    yasan be turiin albiig turliin alba bolgohgui gej MANgaruud yariad bsan hudalch MANgar, MANgasuud
  • ariunbold 2016-09-08 04:57:20
    ardiin nam ch bolobson huchin saitai geed bsan chini uul uurhai gants gaigui compania setguulcheer udirduulahaar er ni yaj oligtoi yum boloh ve dee,arai ch dee
  • Зориг 2016-09-08 03:42:37
    Улс төрд найз гэж байдаг юм уу
  • Zochin 2016-09-08 02:50:28
    Төрийн алба чинь төрлийн болон найзийн алба болж байна даа
  • Зочин 2016-09-08 02:15:50
    Халаа сэлгээг АН арай л хэтрүүлсэн, АН-ын угшилтай бол чөтгөр ч байсан дарга болгож, өөр нам бол хүн байсан ч хүнцэлийн зулзага болгосон доо хариу нь энэ
  • бөбө 2016-09-08 01:52:27
    чаддаг хүмүүсээ л зөв албан тушаалдаа тавь. тэд чамайг намгаас татаад гаргаад явчина. одоо байгаа царай чинь намагт чихнэ шүү.
  • намын ахмад гишүүн 2016-09-08 01:52:01
    Намын удирдлагууд дараах зүйлийг бодох хэрэгтэй байна. 1. Хүний төлөө бодлого хэрэгжүүлэх 2. Офщёр дансны учрыг олж эдийн засагтаа нэмэрлэх
  • ZOCNIN  2016-09-08 01:47:10
    hedhen jiliin omno angliar A GYI BSAN HYN IH SYRGYYLI TOGSCNIHDOG NI SONIN YUM . YNEN YUMUU
  • зочин 2016-09-08 01:37:33
    сэлэнгийн засаг ноён чинь бас л ерөнхий сайдын найз нь гээ биз дээ
  • зочин 2016-09-08 01:34:03
    халгаа сэлгээ хийдэг эсуудлыг анх АН гаргасан шүү дээ 2012 онд АН сонгуулд ялаад яасан билээ манай нам ялсан та нар ажлаа өгөөд зайлцгаа гээд л дайраад байсан