Сирийн эрх баригчид химийн халдлага үйлдэв

Иргэний дайны хөлд таван жилийн турш нухлагдаж буй Сирийн Алеппо хотын энгийн иргэд сүүлийн үед амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь ихэсчээ. Сирийн Алеппо хотод эдүгээ ширүүн дайн өрнөсөн хэвээр байгаа төдийгүй Засгийн газрын арми болон босогчид хоорондоо тэмцэлдэж байгаа юм. Харин тэрхүү дайны хохирогч нь энгийн иргэд болж байна. Одоогийн байдчаар мужийн зүүн хэсэгт босогчид хяналтаа тогтоосон бол баруун этгээдийг Сирийн Засгийн газрын арми хянаж байгаа юм.
 
Тэгвэл Засгийн газрын тал нисдэг тэргээр Алеппо хотын зүүн хэсэгт химийн халдлага үйлдсэний улмаас энгийн иргэд үй олноороо амьсгалын замын өвчин тусч, эмчилгээ хийлгэх болжээ. Их Британид байрлан үйл ажиллагаагаа явуулах Сирийн хүний эрхийн байгуулагаас мэдээлснээр цэргийнхэн торхтой тэсрэх бодис хаясны дараа 70 гаруй хүн ийм төрлийн өвчнөөр өвчилж, эмчилгээ хнйлгэх болсон байна. Зарим албаны эх сурвалжийн мэдээлснээр Башар ал Ассадын армийнхан хотын зүүн хэсэгт хлорын хий ашиглажээ. Тэд нисдэг тэргээр хэд хэдэн торхтой хлорын хийг авчирч, Алеппо хотын зүүн хэсгийн Суккари гэх дуүргийн нутаг дэвсгэрт хаяжээ.
 
Үүний улмаас энгийн иргэд амьсгалын замын өвчин тусч эхэлсэн бөгөөд одоогоор хүн нас барсан гэсэн мэдээлэл байхгүй байгаа юм.  Суккари дүүргийн нэг иргэн Франц пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Агаараас цохилт өгсний дараа манай дүүрэгт сонин эхүүн үнэр үнэртэж эхэлсэн. Надаас гадна маш олон хүн үүний дараа амьсгалын замын өвчнөөр өвдсөн” гэжээ.
Засгийн газрын арми болон хэт даврагч бүлэглэлийн аль аль нь энгийн иргэд рүү химийн бодис ашиглан халдлага үйлдэж байв.
 
Гэхдээ өнгөрсөн таван жилийн турш нэг нэг рүугээ бурууг тохсоор ирсэн билээ. НҮБ-ын шинжээчид өнгөрсөн сард гаргасан тайландаа Башар ал Ассадын хүчнийхэн эдүгээг хүртэл багадаа хоёр удаа химийн халдлага үйлдсэн хэмээн дурьдсан байв. Тодруулбал, 2014 болон 2015 онд нэг нэг удаа халдлага үйлдэж байжээ. Гэвч ОХУ тус дүнг эргэлзээтэй гэж дүгнэсэн бол НҮБ дахь Сирийн төлөөлөгч мөн үгүйсгэсэн юм.
 
Турктай хиллэх Сирийн хойд этгээдийн Алеппо хот 2007 оны байдааар 4.393 сая хүн амтай тус улсын томоохон хотуудын нэг байлаа. Харин эдүгээ дайны утаа суунаглаж, гэм зэмгүй энгийн иргэд амиа алдсан “цусан хот” болж хувирчээ. Цагтаа 4.3 сая хүн амтай байсан эл хотод хамгийн сүүлд авсан мэдээгээр 700 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Таван жилийн өмнө 2011 оны гуравдугаар сард “Арабын хавар” нэртэй Хойд Африк, Ойрхи Дорнодыг орнуудыг эмх замбараагүй, үймээн самуунд дуудсан давалгаа Сири улсыг ч тойроогүй. Үүнд Апеппо хот хамгийн ихээр өртөж, хүн төрөлхтний түүхэн дурсгалт барилга байгууламж хүн зоноо алдаад дуусч буй нь энэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2018-04-16 07:47:39
    Танай сайт батлагдаж нотлогдоогүй зүйлийг болсон мэтээр бичихээ больмоор юм. Тэгээд ч тэнд байгаа босогчид, алан хядагч гээд дайснууд нь хүртэл химийн зэвсгийн ...
  • G.Ankhbayar 2016-09-12 07:33:40
    undes ugsaa, uuh tuuh, uv soyeolgui yanki sdanuud...
  • ARD TUMEN 2016-09-12 05:34:31
    Ugaasaa hudlaa ximiin dairaltiig ANU l hiih durtai..daraan delhiid zasgiin gazar ni engiin irgedruugee himiin bakterlogiin biologiin zevsegeer dairaad bn gendee...
  • zz 2016-09-08 06:01:16
    ene ch hudlaa daa.