АН-ын Шинэчлэлийн ажлын хэсгээс мэдээлэл хийнэ

09:00 цагт: Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн Хүрээлэн, Япон Улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази Судлалын Төв, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургуулийн Аялал жуулчлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан, умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн хамтран Монгол улсад 2 жил тутамд зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” сэдвээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд /СТӨ Б корпус 3 давхар/ болно.

09:00 цагт: "ДИСКОВЕР МОНГОЛИА-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаа "Корпорейт Конвеншн" төвд болно.

09:00 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 давхрын хурлын зааланд Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09:00 цагт: "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" семинар "Sky Plaza" бизнес төвд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг таван хуулийг буцаан татсантай холбогдуулж хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монгол улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын
дуучдын олон улсын уралдаан, уртын дууны баярын хэвлэлийн бага хурал СУИС-ийн "эрдмийн өргөө" /2 давхар, 222 тоот/ болно.

11:30 цагт: Гааль, татварын мэдээллийн технологийн төв НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр 8-р сарын 21-ны 14 дэх сугалааны тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон иргэдэд батламж гардуулна.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд  АН-ын Шинэчлэлийн ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цагт: Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд энэ сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран “Мишээл экспо” төвд зохион байгуулна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Мишээл ЭКСПО Төвд болно.


Барилгын салбар, зураг төслийн салбарын 90 жилийн ой тохиож байна. Энэ өдрийн хүрээнд:


09:00 цагт: Барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Соёлын төв өргөөнд

10:00 цагт: Барилгачдын сувиллын нээлтийн ажиллагаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Нарлаг” зочид буудалд

11:00 цагт: Барилгачдын нэрэмжит төгөлд мод тарих ажиллагаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

12:30 цагт: Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ёслол Барилгачдын талбайд

14:00 цагт: Баярын хурал

16:00 цагт: Хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд тус тус болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.